ХХ-р зууны нэрт эрдэмтэн, хүн төрөлхтний сансар огторгуй судлалд үнэмлэхүй нөлөө үзүүлсэн эрдэмтэн, астрономич Эдвин Хаббл, түүний судалгааны ажлуудын ач холбогдлыг товч байдлаар оруулахаар зэхлээ.

20-р зууны эхээр Эйнштэйн харьцангуйн онолоо гаргахад тухайн үеийн эрдэмтэд бүгд тус онолыг судлан батлах ажилд ханцуй шамлан орсон юм. Эдгээр эрдэмтний нэг Германы физикч Шварцшилд хар нүхний судалгааг гүнзгийрүүлэн судалж “Шварцшилдын радиус”-г яг таг тооцоолон гаргажээ.  Сонирхолтой нь тус ажлыг дэлхийн 1-р дайны талбарт их бууны сумны тусгалыг тооцолон бодохын хажуугаар “амжуулсан” гэж яригддаг.

Мөн хэсэг эрдэмтэд Эйнштэйны дэвшүүлсэн сансар огторгуй хөдөлгөөнгүй оршдог гэдэг онолыг судалсан эрдэмтдийн нь алдарт астрономич Эдвин Хаббл юм. Тухайн үед одон үүлний (оддын айг нэрлэж буй нэр) судалгаа нь нэг том хэрүүлийн алим байв. Тэр дундаа ороон мушгирсан хээгээрээ танил Адаг чуулганы мананцар одон үүл нь бидний оддын айн яг хаана байгаа вэ гэдгийг тойроод ширүүн мэтгэлцээн өрнөж байжээ.

Хаббл 1924 онд тус зайг “хэмжээд” 900,000 гэрлэн жил” болохыг зарлав. Манай Тэнгэрийн заадас оддын айн хэмжээ нь диаметрээрээ ойролцоогоор 100,000 гэрлэн жил учраас, Адаг чуулганы мананцар оддын ай нь манай оддын айгаас тусдаа оршдог, манай оддын айтай ажил маш олон одны бөөгнөрөл болох нь тодорхой болсон байна. Оддын ай хоорондын зайг хэмжиж урамшсан Хаббл цааш ахиад олон тооны “одон үүл” хүртлэх зайнуудыг хэмжиж, тэдгээр нь бүгд манай оддын айн гадна байх өөр оддын ай болохыг олж тогтоосоор байв. Мөн тэдгээр оддын айнууд ямар хөдөлгөөн хийж буй болохыг ч нарийвчлан судалж үзэв.

Удаан хугацааны судалгааны үр дүнд сансар огторгуй хөдөлгөөнд оршдог “тэлж” байдгийг анх тогтоож баталсан бөгөөд бусад эрдэмтэд хүлээн зөвшөөрснөөр 1929 онд нийтэд зарлагдлаа. Тухайн үед Эйнштэйн “Вилсон”-ы одон орон судлалын төвд зочлон, Хабблаас ажиглалтын тайлбарыг сонсож дүн шинжилгээ хийгээд огторгуй тэлж буй гэх бодит үнэнийг хүлээн зөвшөөрч “огторгуй бол үүрд мөнх үл хувирах” гэсэн өөрийн санаагаа орхижээ. Хожим нь Эйнштейн “Сансрын үзэгдлийг тогтмол байхаар оруулж ирсэн явдал бол, миний амьдралын хамгийн том алдаа байсан” гэж дурсжээ.

Эдвин Хабблийн сансар огторгуй судлалд оруулсан хувь нэмэр энэхүү ажлаар хязгаарлагдсангүй. Тэрээр оддын айнууд тусдаа оршдог бөгөөд мөн эргэж байдгыг баталсан хүн юм. Мөн оддын ай хоорондын зайг анх тооцоолон гаргасан байдаг. Өнөө үед манай оддын айнаас Адаг чуулганы мананцар оддын ай хүртлэх зай нь 2,3 сая гэрлэн жил болж залруулагдаад байна. Хаббл нь хувьсагч одыг “цефей од” гэж андууран тооцсон учраас, бодит зайнаас нь богино хариу гаргасан боловч манай оддын ай тусдаа оддын ай мөн гэдгийг анх нотолж чадсан юм.

Хаббл нь ертөнц байнгын тэлж байгааг нотолсон төдийгүй, оддын ай хоорондын зайг хэмжиж хамгийн бодит байдалд “дөхүүлсэн” эрдэмтэн  болсон төдийгүй үүнээс хойш сансар огторгуй судлалд Хабблын гаргасан онол, практикийн ажлууд дараа үеийн судалгаанд “суурь” судалгаа болж өгсөн байдаг.

“Хаббл” огторгуйн дуран

Дэлхийгээс сансар огторгуйг дурандан шинэ нээлтүүд хийж байсан боловч боломж хязгаарлагдмал байсан тул эрдэмтэд дэлхийн тойрог замд асар хүчтэй сансарын дурай авай байрлуулах төсөл хэрэгжүүлсэн юм. Улмаар 1990.04.24-нд Эдвин Хабблийн нэрээр нэрлэгдсэн огторгуйн дуран авайг тус эрдэмтний нээсэн дэлхийн тойрог замд байрлуулан ажиглалт хийж эхэлснээр хүн төрөлхтөний сансар огторгуйн талаарх ойлголт, төсөөлөл өөрчлөгдсөн билээ.