Компьютер програм гэдэг бол энгийнээр тайлбарлавал хүн компьютертой харилцах нэг төрлийн хэл гэж ойлгож болно. Бид хоорондоо өөр өөр хэлээр харилцдаг шиг хэрэглэгч хэрэв компьютерт заавар өгөх, эсвэл ямар нэг зүйл хийлгэхийг хүсвэл тусгай кодчиллын хэлээр заавар өгдөг. Тухайлбал, доорх блок кодчиллын хэл дэх зааврыг харж болно. Үүнд, хэрэв наймаалж загасанд хүрвэл, дурын зүгрүү сэлж яв гэсэн заавар байгааг харж болно.

Scratch programming language

Компютерийн програмыг (software) буюу програм хангамж гэж нэрлэдэг. Програмгүйгээр орчин үеийн компютерүүд зүгээр л идэвхгүй машинууд болох ба программын тусламжтайгаар бид интернет хэрэглэж, е-майл илгээж, тоглоом зэрэг тоглох боломжтой болсон.

Төрөл бүрийн амьдралын асуудлуудыг хөнгөвчлөхөд програмистууд олон 1000 систем, программуудыг бичиж цахим мэдээллийн эрэн зуунд автоматжуулалт, бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчилсөөр ирсэн. Жишээлбэл, АТМ-с мөнгө гаргаж авахад бид нэгэн төрлийн компютерийн програм ашиглаж байна гэсэн үг.

АТМ -с бэлэн мөнгө авч буй нь

 

 

 

 

АТМ -с бэлэн мөнгө гаргах загвар програм

Програмын хэлнүүд гэж юу вэ?

Компьютерт  англи хэл, Япон, Монгол хэл зэрэг хүний харилцааны хэлнүүдийг ойлгохгүй тул тусгай кодчилсон программын хэлнүүдийг ашиглан зааварчилгаар өгдөг. Тухайн зорилго, хэрэглээнээс хамаараад олон төрлийн програмын хэлнүүд ашиглагддаг ба хамгийн түгээмэл хэлнүүдийн нэг бол Python хэл юм. Та заавал програмист болж байж кодын хэлийг ойлгох шаардлагагүй, учир нь програмын хэлнүүд хөнгөвчлөгдөөд англи түлхүүр үгс ихээр ашиглагдаж улам сайжирсаар байна. Тухайлбал доорх програмыг хараад та ямар таамаглал дэвүүлж байна вэ?

Загвар програм

Уг програмд гурван асуулт асуун, хэрэглэгчийг нэр овгоо оруулахыг промптоор асуун хариултыг дэлгэцэд харуулж байна.