Сүүлийн жилүүдэд их яригдах болсон STEM боловсрол нь Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик гэсэн дөрвөн чиглэлд тулгуурласан, цэцэрлэгээс коллеж хүртэл бүх шатыг хамарсан хөтөлбөр юм. Гэхдээ дөрвөн чиглэлийг тусад нь биш бодит хэрэглээнд нэгдсэн байдлаар хэрэглээтэй хослуулан нэгтгэн хүргэхэд анхаардаг зарчимтай.

STEM боловсролын гол зорилго нь ирээдүйд бий болох өндөр технологийн ажлын байрнуудад одооноос хүүхэд залуучуудыг бэлдэх, улмаар дэлхийд өндөр технологийн тэргүүлэх байр суурийг хадгалах явдал юм. АНУ-ын Боловсролын газрын мэдээлснээр ахлах сургуулийн сурагчдын дөнгөж 16 хувь нь математикын хангалттай мэдлэгтэй бөгөөд STEM чиглэлээр ажиллах сонирхолтой байна. Гэтэл STEM чиглэлийн ажлын байрны эрэлт хэдэн саяаар тоологдох бөгөөд эрэлт улам нэмэгдсээр байгаа юм.
Нөгөө талаас STEM чиглэлийн ажлын байрнууд нь дээд боловсрол, тэр байтугай коллежийн зэрэг шаардагдахгүй байх боломжтой. Ажлын байрнуудын заруудаас үзвэл STEM чиглэлийн ажлын байрнуудын дундаж цалин нь STEM бус чиглэлийн ажлын байрны дундажаас 26 хувиар өндөр байдаг байна.

АНУ нь 2014 онд 3.1 тэрбум долларыг STEM боловсролын хөтөлбөрт зарцуулж байв. Тэгвэл дэлхийд STEM чиглэлээр аль улсууд тэргүүлж байна вэ?