За энэ удаад үргэлжлүүлээд Далай ван, Тэнгэрийн ван гарагууд, одой гараг болох Дэлхий ваны талаар товч өгүүлье. Дээрх гарагууд нь “хэт хол” тул хүний түүхэнд сансарын 3 хөлөг л очиж чаджээ (Voyager-1,2 Hew horizon)
Тэнгэрийн ван-Uranus
Тэнгэрийн ван нь нарны аймгийн гурав дахь том, дөрөв дахь хүнд, нарнаас тоолбол долоо дахь гараг юм. Тухайн гараг нь эрт үед мэдэгдэж байсан 5 гарагтай ижлээр ил нүдэнд харагдах ч тод бус байдал, удаан орбитоос шалтгаалж гарагт тооцогддоггүй байв
1781.03.12-нд Английн астрономич Уильям Хершель Тэнгэрийн ванг нээснийг мэдэгдэж, энэ нь дуран авайгаар олдсон анхны гараг болж байжээ. Тэнгэрийн ван нь бүтцээрээ Далайн вантай төстэй ба мөсөн гараг хэмээх ангилалд багтдаг байна
Uranus нэршилийг тухайн үед өгөөгүй бөгөөд Английн Хаан 3-р Жоржийн хүндэтгэлд зориулан Georgian Planet гэж нэрлэсэн байна. Хожим Германы астрономич Johann Elert Bode тус гарагийг URANUS гэсэн нэршлийг одон орон судлалд оруулж иржээ
Энэхүү гараг нь 27 дагуул сартай, 1986.01.24-нд Вояажер-2 сансарын хөлөг тус гарагт хүрсэн бөгөөд гарагийн соронзон орон, дагуул, бүслүүр зэргийг нарийвчлан судалжээ. Мөн гарагийн хамгийн анхны бодит зургийг ч дэлхий руу илгээсэн байна
Нарны аймагт 2 гараг л тэнхлэгээрээ буруу эргэлттэй байдаг нь Сугар, Тэнгэрийн ван 2 юм. Тэнгэрийн ван гарагийг эрт цагт асар том жижиг гараг халз мөргөж үүний үр дүнд 98 градусын налуу болсон гэж одоо цагт үздэг. Тэрхүү үзэгдлийг NASA-с ийнхүү зураглажээ
Далай ван-Neptune
Далай ван гарагийг анх 1846.09.23-нд олж харжээ. Тус гараг нь ажиглалтаар бус математик тооцоогоор олдсон анхны гариг болсон байна. Энэ үед мөн хамгийн том дагуул болох Тритон нээгдсэн байна. Далайн ванд хамгийн анх 1989.08.25-нд Вояжер-2 хөлөг очжээ
Далай ван нийт 14 дагуултай, гаднах төрхөөрөө Тэнгэрийн ван гарагтай төстэй. Тэнхлэгээрээ хазгай учраас дэлхийтэй адилхан 4 улирал ээлжилдэг. Гэхдээ нэг улирал нь 40 жилийн хугацаатай үргэлжилдэг байна. Анхны бодит зураг. Voyager-2 хөлөг 1989.08.25
Jovian system, Planets
-Бархасбадь, Санчир, Далай ван, Тэнгэрийн ван гарагуудыг Jovian гарагууд гэж албан ёсоор нэрлэдэг. “Jove” гэдэг нь эртний Ромын бурхан Бархасбадийн нэр юм. Jovian системийн хил хязгаар нь Солирын бүсээс Кейпер бүс хүртэлх 5 тэрбум км орон зайг хамрана
Дэлхий ван – Pluto
-Дэлхий ван “гараг” нь сарнаас эзэлхүүнээрээ 3 дахин, жингээрээ 5 дахин бага, 5,9 тэрбум км зайд алслагдсан учир “хэт оройтож” нээгджээ. АНУ-н астрономич Clyde Tombaugh 1930.02.18-нд анивчсан гэрлийг микроскоптой хослуулах аргаар энэхүү одой гарагийг нээжээ
Kuiper Belt
-Энэхүү гараг нь Jovian системийн гадна Kuiper Belt буюу нарны аймгийн захын бүсэд оршдог цор ганц одой гараг юм. Энэхүү одой гараг хэт хол, жижиг учир ихээхэн нууцлаг байсан бөгөөд NASA-с 2006.01.19-нд New Horizon хиймэл дагуулыг Дэлхий ванг судлах зорилгоор дэлхийгээс хөөргөжээ.
New Horizon хөлөг 9 жил аялсны эцэст 2015.07.14-нд Дэлхий ванд хүрч одой гарагийн анхны бодит зургийг хүн төрөлхтөнд илгээжээ.
Дэлхий ван гарагийг зураглаж байсан зурагнуудын өөрчлөлт:
1996 – Газарт суурилсан телескоп
2005 – Хаббл телескоп
2015 – New Horizon хөлөг
Энэхүү бичлэг нь New Horizon хөлгөөс ирүүлсэн хамгийн сүүлийн бодит бичлэг бөгөөд гарагын гадаргууг өндөр нарийвчлалтай дүрсэлсэн байна
Voyajer-1,2 хиймэл дагуулын талаар товч
-Хиймэл дагуулуудыг NASA-с 1977 онд нарны аймгийг судлах зорилгоор хөөргөсөн байна. Энэхүү хиймэл дагуулын судалгааны ажил, дэлхийд ирүүлсэн мэдээлэл нь биднийг сансар огторгуйн төсөөллөө өөрчлөхөд хүргэсэн юм.
Хөлгүүдийг хөөргөснөөс хойш 42 жил өнгөрч байгаа боловч дэлхий руу дохио ирүүлсээр байна. 2012 онд нарны аймгийн хил давж interstellar бүсэд нэвтэрсэн бөгөөд яг өнөөдрийн байдлаар Voyager-1 хөлөг дэлхийгээс 22,2 тб км, Voyager-2 хөлөг 18,4 тб км зайд алслагдаад байна.
Сонирхуулахад тус хиймэл дагуулууд 300 жилийн дараа Оортын үүл руу орох бөгөөд энэхүү өргөн уудам бүсийг 40,000 жил явж байж туулах юм.
За энэ хүргээд нарны аймгаа танин мэдэхүйн цувралаа өндөрлье. Та бүхний танин мэдэхүйн мэдлэгт багахан ч болов нэмэр болсон гэж найдаж байна.