2+

Гараг эрхэс, судлаач хиймэл дагуулын талаарх цувралын энэ удаагийн дугаарт Бархасбадь, Санчир гараг, гарагийг судалсан хиймэл дагуулуудын талаар дурдах болно.

БАРХАСБАДЬ ГАРАГ

Энэхүү гараг нь нарны аймгийн хамгийн том, нууцлаг хэрнээ маш сонирхолтой гараг юм.

Дэлхий болон Бархасбадь гаригийн хоорондын зай нь ойрдоо 588 сая км, холдоо 967 сая км хүрнэ. Нарнаас дунджаар 778,5 сая км зайтай, 11,6 жилд нарыг нэг бүтэн тойрдог, мөн тэнхлэгээрээ маш хурдан эргэдэг буюу 1 өдөр нь 9 цаг 55 минут байна.

Бархасбадь гаригийн хамгийн том дөрвөн дагуулыг 1610 онд Галилей нээжээ. Энэ нь хамгийн анхны дэлхийгээс өөр гаригийг тойрч эргэдэг сансрын биетүүд байдгийн баталгаа болсон байдаг. Өнөөдөр тус гараг нь 67-н дагуултай болохыг олж тогтоогоод байна.

Бархасбадь гариг нарнаас ихээхэн алслагдсан ба эрчим хүч, дулааныхаа 60%-ийг өөрийн цөмөөс авдаг байна. Мөн гарагийн том улаан толбо нь 17-р зуунд дэгдсэн шуурга ба одоог хүртэл намжаагүй байна. Тус шуурганы хамрах хүрээ нь дэлхийгээс том юм.

Судалгааны роботууд

Анх NASA-с тус гарагийг судлах зорилгоор Pioneer-10 хөлгийг бүтээж 1972.03.02-нд хөөргөж 1973.12.03-нд гарагийн орбитод оржээ. Pioneer 10 нь Бархасбадийн агаар мандалд 150,000 км хүртэл ойртож очсон бөгөөд гарагт ойртох тусам хиймэл дагуулын хурд 50,000 км цагийн хурдаас 130,000 км цаг хүртэл хурдалж байжээ.

Пионер 10 дэлхий руу 500 гаруй зураг, судалгааны дата ирүүлсэн байна. Энэхүү зураг нь Бархасбадь гарагийн анхны бодит зураг гэдгээрээ алдартай юм.

Galileo (space craft)

АНУ 1989.10.18-нд Галлилей хиймэл дагуулыг хөөргөсөн бөгөөд замдаа бусад гараг эрхсийн талаарх судалгааг хийж байгаад 1995.12.07-нд Бархасбадь гарагийн тойрог замд оржээ. Энэхүү хөлөг нь Бархасбадь гарагаас гадна дагуул сар Ио,Europa, Ganymede-г судалсан байна. Europa саранд ус байх онолыг энэхүү хөлөг баталсан бөгөөд мөсөн доор асар их ус шингэн төлөвт байгааг илрүүлжээ.

Энэхүү хөлөгт Бархасбадь гараг руу нэвтрэн орох тусгай probe байсан бөгөөд 1995.12.07-нд гарагийн гүн руу шумбаж 57 минутын турш мэдээлэл дамжуулсан юм. Тус probe гарагийн агаар мандлаар нэвтрэхэд халалтаас сэргийлэх бамбай нь +15,000 градус хүрч байсан бөгөөд хамгаалалтынхаа 80%-г алдаж гарагт нэвтэрсэн байна. Үүнээс цааш 156 км гүн нэвтрэх 57 минутын хугацаанд 3,5 mb мэдээллийг дамжуулж чаджээ.

Juno (space craft)

NASA-с Бархасбадь гарагийн талаарх бүрэн судалгаа хийх зорилгоор 1,1 тб $-н өртөгтэй, 3,6 тн жинтэй, орчин үеийн тоноглолтой JUNO хиймэл дагуулыг бүтээж 2011.08.05-нд хөөргөж 2016.07.05-нд гарагийн орбитод оржээ. Чухам энэхүү хиймэл дагуулын тусламжтайгаар Бархасбадь гарагийн судалгаанд нээлт хийсэн бөгөөд гарагийн бүтэц, эзлэхүүн, соронзон орон, татах хүчийг нарийвчлан хийж хамгийн чухал мэдээлэл болох Astroid belt –н хэдэн сая солируудыг тогтоон барьж байдаг нь тодорхой болжээ.

Энэхүү солирын бүсийг тогтоон барьснаар эх дэлхий маань ямар нэгэн аюулгүй байдаг бөгөөд маш цөөн тохиолдолд тус бүсээс сугарч гарсан жижиг биетүүд дэлхийтэй ойрхон зөрөх, зарим тохиолдолд дэлхийж унахдаа ойролцоогоор жингийнхээ 90%-г алдаж унадаг байна.

Junо хөлгөөс авсан бодит зураг

Juno хөлгийн ажиллах хугацааг 2018.07 сард гэж тооцож байсан боловч сунгаж 2021.07.30 хүртэл үргэжлэхээр болжээ. За ингээд Juno хөлгийн талаарх бяцхан зураглалыг хүргэе.

САНЧИР ГАРАГ (SATURN)

Гараг эрхэс, судлаач хиймэл дагуулын талаарх цувралын энэ удаагийн дугаарт Санчир гарагийн талаар товч дурдахаар бэлтгэлээ. Энэхүү гараг нь нарны аймаг дахь хамгийн хөнгөн, хамгийн олон дагуул сартай тун сонирхолтой гараг юм. Санчир нь дэлхийгээс энгийн нүдээр харж болох нарны аймгийн хамгийн алслагдсан гараг юм. Санчирын 1 өдөр нь дэлхийн 10 цаг 42 мин, 1 жил нь 29,4 жилтэй тэнцдэг, дэлхийд хамгийн ойрдоо 1,2 тб км, холдоо 1,67 тб км хүртэл алслагддаг байна

Сонирхолтой фактууд

-Нарны аймгийн хамгийн тод гэрэлтдэг 5 дахь гараг

-Бүслүүр нь гайхалтай нимгэн буюу 20-хон метр, туйлын туяа үзэгддэг

-Гарагийн ихэнхийг устөрөгч бүрдүүлдэг ба усан дээр ч тогтоно

-Хамгийн олон дагуул сартай (82), үүний 2-т нь “амьдрал” оршин байж магадгүй

Судалгааны роботууд

-NASA-с Pioneer-11 роботыг 150 сая $-р бүтээж 1973.04.06-нд хөөргөжээ. Тус хөлөг 1979.09.01-нд Санчир гарагийн орбитод орсон бөгөөд 1995.09.30 хүртэл нийт 22 жил сансарт ажиллажээ. Pioneer-11 хөлөг нь 1974.12.03-нд Бархасбадь гарагийн орбитод орж 43,000 км ойртож судалгаа хийгээд цааш явж 1979.09.01-нд Санчир гарагийн орбитод орсон байна (21,000 км)

Пионер-11 нь Санчир гарагийн бүтэц, татах хүч, бүслүүрийн бүтэц болон дагуул сар Титаны талаарх мэдээллийг дэлхий руу илгээж энэхүү гарагийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Энэхүү зураг нь Санчир гарагийн анхны бодит зураг юм.

Cassini–Huygens

-NASA, ESA хамтран Санчир гарагийг бүрэн судлах судалгааны орчин үеийн роботыг 432 сая $-р бүтээж 1997.10.05-нд Titan IV сансарын хөлгөөр хөөргөжээ. Cassini–Huygens 2000.12.30-нд Бархасбадийн орбитод орж 2004.07.01-нд Санчирын орбитод орсон байна.

Cassini нь Санчираас гадна түүний дагуул сар болох Титаныг судлах, тус сарны гадаргуунд  Huygens робот газардуулах томоохон даалгавартай байсан юм. 2005.01.14-нд Cassini нь “Huygens” probe-г Титанд газардуулсан бөгөөд Титанд 90 минут ажиллаж Cassini руу мэдээлэл дамжуулжээ.

 

Титаны гадаргуу (Бодит зураг)

Enceladus сар

Cassini робат Титанаас гадна Санчирын 4 дэхь том сар болох Enceladus-г судалж мөсөн бүрхүүлийн дор ус шингэн төлөвт байгааг судалж баталсан байна.

Cassini–Huygens 2017.09.15 хүртэл буюу 20 жил сансар огторгуйд ажиллаж Санчир гарагийн талаарх судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулж шинэ2 нээлтүүд хийсэн юм. За ингээд Титанд газардсан талаарх бяцхан зураглалаар энэ удаагийн өгүүллээ өндөрлье

2+