2+

NFT

 

Технологи хурдацтай хөгжсөнөөр хүн төрөлхтөн урлагийн бүтээл, эд зүйлсийг хэрхэн үнэлдэг процесс өөрчлөгдсөөр байна. 2021 он гарсаар дэлхий даяар уран бүтээлчид өөрсдийн дижитал арт бүтээлийг олон улсын зах зээл дээр интернет ашиглан худалдаалж эхлээд байна.

Өөрөөр хэлбэл зураг, бичлэг, тэр байтугай меме-ийг хүртэл зарж, худалдаж авах боломжтой болсон. Жишээлбэл, Твиттер компанийн үүсгэн байгуулагч Jack Dorsey-ийн Твиттер дээр бичсэн хамгийн анхны жиргээ “just setting up my twttr” буюу “би өөрийнхөө жиргээг бичиж байна” гэсэн жиргээний screenshot NFT-ийг $2,915,835.47 буюу 3 сая орчим ам.доллароор худалдаалагдсан байна.

Мөн NBA top shot гэх нэртэй платформ NBA лигийн зураг, бичлэгийг NFT хэлбэрээр худалдаалж эхлээд байгаа. Онцолбол, Лос Анжелес Лейкерс багийн од тоглогч Леброн Жеймсийн цагариган дээрээс довтолж байгаа бичлэг 280,000 ам.доллароор зарагдсан юм. (Эх сурвалж: ikon.mn)

Доорх урлагийн бүтээл одоогоор дэлхийн хамгийн үнэтэй дуудлага худалдаагаар буюу 69 сая доллараар зарагджээ.Уг зургийг Бийпл (Beeple) хэмээх хүн бүтээсэн бөгөөд тэрээр 2007 оноос хойш өдөр бүр нэг зураг бүтээсэн бөгөөд доорх бүтээл нь түүний 5000 ширхэг зургийн коллекц нэг дор хадгадах байдлаар гаргасан бүтээл юм. Уг бүтээлийг Сингапур улсад блокчейн бизнес эрхэлдэг Vignesh Sundaresan буюу “Metakovan” хочтой хүн худалдаж авчээ.

“Everydays: The First 5000 Days” by digital artist Beeple.

NFT бүтээлүүдэд дан ганц арт зургаас гадна хөгжим, подкаст, блог, нийтлэл зэрэг цахим хэлбэрийн ямар ч бүтээлүүд багтдаг.

Интернетээс үнэгүй харах, бүр хуулж ч авч болж байхад, хүмүүс яагаад их хэмжээний мөнгөөр дижитал арт, зүйлс* худалдаж аваад байна вэ?

NFT гэж юу вэ?

Дээрх асуултад хариулахын тулд NFT гэж тодорхйлолт, нэр томьёог тайлбарлая. Үүнийг ойлгохын тулд гурван үсгийг ( NFT ) ойлгох хэрэгтэй. Энэ нь англиар Non-Fungible-Token гэсэн үг. Fungible гэдэг нь монгол хэлнээ буулгавал орлуулшгүй, нөхөшгүй гэсэн үг; Тэгэхээр Non-fungible-token гэдэг нь энгийнээр орлуулшгүй, цор ганц зүйл гэсэн утга болж байна. Жишээлбэл, Линардо Дикаприогийн бүтээл- Мона Лиза зураг дахин давтагдашгүй, цор ганц тул түүнтэй ижил давтагдашгүй, онцгой гэсэн утгатай.

Mona Lisa Smile 

Token гэдэг нь тухайн дижитал бүтээлийг-г блокчэйн технологийг ашиглан хадгалах ухаалаг* процесс юм. Тухайн бүтээл хэзээ, хэдэн доллароор, хэнээс авсан, цор ганц бүтээл гэж батлах дижитал гарын үсэг, смарт гэрээ гэх бүх мэдээлэл интернэт ашигладаг хүн бүрт нээлттэй харагдахаар Blockchain систем дээр блок болон хадгалагдан үлддэг. Үүгээрээ NFT нь криптовалютаас ялгагддаг. Криптовалют fungible буюу худалдагдаж, орлуулж болдог гэдгээрээ ялгаатай.

Бид блокчэйн дээр хадгалалгүй; жирийн hard disk, эсвэл хаа нэг сервер дээр зэрэг газарт байршуулж болох ч тухайн дижитал бүтээлийг эзэмшигч, хэзээ хаанаас худалдаж авсан, эх хувь эсэх мэдээллийг нотлоход хүндрэлтэй учраас блокчэйн систем хамгийн тохиромжтой шийдэл юм.

BLOCKCHAIN ГЭЖ ЮУ ВЭ?

Блокчэйн(англ. Blockchain, мөн Block Chain) гэдэг нь бие даасан хэрэглэгчдийн сүлжээ хооронд цахим мэдээллийн сан үүсгэх болон хуваалцах боломжтой болгох мэдээллийн зохион байгуулалт юм. (wikipedia) Товчоор хэлбэл нэг file , датаг нэг компьютер эсвэл серверт хадгалах бус дэлхий даяар тархсан олон хэрэглэгчдэд харагдахаар блок болон хадгалагддаг гэсэн үг. Уг блок дотор дижитал дата, хэзээ хаанаас хадгалагдсан, хэний өмч, ямар гэрээтэй, нууцлалын мэдээлэл( hash) зэрэг мэдээллүүд багтдаг.

Блокчэйн технологийг олон салбарт ашиглаж болно. Жишээлбэл, цахим урлагийн бүтээлүүд худалдаа(NFT), криптовалют, цахим бараа худалдаа, цахим сонгууль өгөх гэх мэт аппликешнүүд байж болно. 2008 оны санхүүгийн хямралын дараа блокчэйн системд суурилсан биткойн криптовалютийг Сатоши Накамото бүтээсэн гэж үздэг. Гэхдээ одоо хүртэл Сатоши гэж хэн бэ гэдэг нь тодорхой болоогүй. Зарим хүмүүсийн таамаглаж байгаагаар хэсэг бүлэг хүмүүс гэж ярьдаг, зарим хүмүүс нь нэг хүн ч гэж ярьдаг байна.

Криптовалют:

Биткойн: Бид өдөр тутамдаа банкаар дамжуулж төлбөр тооцоогоо шийддэг. Дэлхийн санхүү, банк, хөрөнгийн зах зээлийг ч бас хүмүүс удирдаж явуулдаг. Тэдгээр хүмүүс хүн л юм хойно буруу шийдвэр, алдааг гаргадаг. Тийм учраас биткойн-ийг бүтээсэн хүмүүсийн гол санаа нь санхүүгийн хараат бус орчныг бүтээснээр хүмүүс ямар ч банк, олон улсын хараа хяналтгүйгээр хоорондоо шууд  төлбөр тооцоо, бусад худалдан авалтыг хийх боломжийг бүрдүүлэхийг зорьсон. Анх Биткойн бараг үнэгүй шахам байсан бол одоо 50 мянган доллар хүртлээ өссөн.

Этериум: Орос гаралтай Канадын иргэн 27 настай Виталик Бүтэрин 2014 онд Этериум крипто валютыг бүтээсэн. Саяхан тэрбээр хэдхэн хоногийн өмнө дэлхийн хамгийн залуу крипто валютын тэрбумтан болсон. Энэ нь түүний бүтээсэн Этэриумын үнэ 3,000 ам.доллар давсантай холбоотой.

Этэриум одоогийн байдлаар Биткойны араас дэлхий дээрх хоёр дахь том крипто валют байна. Хүмүүсийн үзэж байгаар Этэриум нь Биткойноос илүү гарах боломжтой. Бикойноос давуу тал нь Этэриумыг ашиглах ашиглалт маш олон төрөлтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Биткойн зөвхөн мөнгөө хадгалах хэрэгсэл бол Этэриум блокчейнийг ашиглан олон төрлийн гүйлгээ хийх боломжтой. Үүний нэг нь мэдээж NFT.

NFT-ийг одоогийн байдлаар зөвхөн Этэриум ээр дамжуулан авах боломжтой.

2021 оны эхний дөрвөн сарын байдлаар л гэхэд 2 тэрбум долларын худалдан авалт хийгдсэн байгаа. Энэ тоо цаашид NFT-ийн зах зээл хэр том байж болох вэ гэдгийг харуулж байгаа.

УРАН БҮТЭЭЛЧДЭД ДУУЛГАХ САЙН МЭДЭЭ

NFT-ийн зах зээл нээгдэж байгаа нь уран бүтээлчдэд маш сайн мэдээ болж байгаа. Өмнө нь биет бус, дижитал уран бүтээл бүтээгээд түүнийгээ зарж борлуулж орлого олох арга зам нь цөөхөн, хүндрэлтэй байдаг байсан бол NFT гарч ирснээр энэ бүх бэрхшээл алга болж байна гэж ойлгож болно. Гэвч NFT зарах тийм амархан биш. NFT бүтээлийг худалдаалахаар байршуулахад блокчейн ашигласан шимтгэл заавал төлөх шаардлагатай. Хэрэв та шимтгэлээ төлөөд бүтээлээ зарж чадахгүй бол та шимтгэлийнхээ мөнгөөр нэг ёсондоо шатаж байна гэсэг үг. Маш олон уран бүтээлчид өдөр болгон мянга мянган бүтээл зарахаар байршуулж байгаа учир өрсөлдөөн өндөр. Монгол улсад цахим урлагийн бүтээлүүд, зүйлсийн* маркет захыг үүсгэн байгуулж байгаа Mongolnft н залуус (mongolnft.com ) мөн удахгүй энэ зах зээлд хүч төрөн орохоор ажиллаж байна.

ШҮҮМЖЛЭГЧИД

NFT-г шүүмжлэгчид уг платформын байгаль орчинд үзүүлэх нөлөө болон ажлын байрыг устгах аюулыг онцолдог. Этэриум крипто койныг mine хийх буюу олборлох энергийн зарцуулалт нь цагийн 26.5 террават эрчим хүч болж байна. Энэ нь 5 сая хүнтэй Ирланд улсын эрчим хүчний зарцуулалттай тэнцэж байгаа юм.

ИРЭЭДҮЙН БОЛОМЖ

Харин монголчуудыг маань хувьд NFT маш их боломжийг нээж байна гэж харж байгаа. Яагаад гэхээр Монголын уламжлалт урлагийн төрлүүд дэлхийд маш өвөрмөц учраас өмнө нь зөвхөн жуулчид ирэх үед уран бүтээлээ зарж борлуулах боломжтой байсан бол одоо том өрөөндөө сууж байгаад дэлхийн нөгөө өнцөгт байгаа хүнд бүтээлээ зарах боломжтой болж байна. Мөн ерөнхий боловсролын дунд сургуулиуд, коллеж, Их Дээд сургуулиудад суралцагчдад энэ чиглэлээр хичээл, сургалт оруулж, сургалтын системдээ оруулан дэлхийн технологи, урлагтай хөл нийлүүлэн алхах байх хэмээн найдаж байна.

Alt+A Computer Coding Academy 

On Facebook: https://www.facebook.com/altascomputercoding

Ашигласан материалууд болон сурвалжууд:

  • ikon.mn
  • http://hackeducation.com/2016/04/07/blockchain-education-guide
  • https://mn.wikipedia.org/wiki/Блокчэйн
  • https://www.forbes.com/uk/advisor/investing/nft-non-fungible-token/

2+