Хиймэл оюун ухаан (англ. Artificial Intelligence, AI) нь компьютерын програм хангамжаар бүтээгдсэн хүний сэтгэхүйг дууриалгасан ба бараг ижил төвшинд хүргэсэн технологийн төрөл ба аливаа хүний хийдэг үйл ажиллагааг удирдахад зориулагддаг болно. Өөрөөр хэлбэл дата мэдээлэл ашиглан хиймлээр машиныг оюун ухаантай болгох гэсэн үг бөгөөд компьютерын шинжлэх ухааны нэг салбар юм.

Хамгийн гол хөдөлгөгч гол хүч нь асар их хэмжээний дата, мэдээлэл бөгөөд компьютерыг сэтгэж, шийдвэр гаргахад нь туслан дата, мэдээллээр тэжээх юм бол машин өөрөө процесс хийн, түүнээсээ суралцаж байдаг (machine learning). Жишээлбэл, бидний өдөр тутамд ашиглагдаг гар утсанд нүүрээ таниулаад утас нээгдэх, энэ бол хиймэл оюун ухааныг ашиглан тусгай машинд суралцах алгоритм (заавар) ашиглан таныг царайг таниж байна гэсэн үг. Гүүгл нийгмийн сүлжээний сайтууд хэрэглэгчдийн мэдээлэл, ашигласан түүхийг ашиглан зөвхөн тэдэнд зориулсан дуу, мэдээ зэргийг санал болгодог зэрэг жишээ олон.

Одоогоор олон төрлийн дэвшилттэй алхам хийгдэж байгаа ч эцсийн зорилго нь компьютерыг бие дааж шийдвэр гаргах, бодох* чадвар суулгах зорилготой.

Хиймэл оюунд байвал зохих чадварууд:

  1. Өөрт дүн шинжилгээ хийж, хариултыг өөрийнхөөр илэрхийлдэг байх.
  2. Өөрийн алдааг олж засварладаг
  3. Хүний сэтгэхүйгээс илүү давсныг сэтгэх

 

Хиймэл оюун ухааны үүсэл

Isaac Asimov

Source: https://en.wikipedia.org/wiki/Isaac_Asimov

Айсак Эсимов 1920 онд АНУ-д төрсөн, түүхэнд шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол бичиж олонд танигдсанаараа алдартай. Орчин үеийн анхны зөгнөлт зохиолын үүсгэн байгуулагч гэж үздэг бөгөөд түүний хамгийн алдарт 3 зохиолын нэг нь 1950д онд хэвлэгдсэн Робот цувралууд бөгөөд 37 богино хэмжээний уран зөгнөлт(фикшнал) түүхүүд  байв. Жишээ нь:  “Өглөөний үүрийн Робот ” (Robots of Dawn), Төмөр Хүн (Wizard of Oz) зохиол 1939 зохиолууд юм.

Айсак Эсимовийн бичсэн доорх зохиолууд ард иргэдийн дунд алдаршсанаар автоматажсан робот – төмөр хүн гэсэн фантаз ойлголт хүмүүсийн дунд дэлгэрч эхэлжээ.

Robots of Dawn

 

Төмөр Хүн, Wizard of Oz зохиол 1939

Алан Тюринг

Дэлхийн хоёрдугаар дайны дараа, хэсэг бүлэг хүмүүс бие даан оюун ухаант машиныг  хийхээр ажиллаж эхэлсэн байна.

Алан Тюринг, 16 настай

1950 онд Их Британи улсын математикч, комьпютерийн шинжлэх ухааны аав гэж нэрлэгддэг Алан Тюринг “Машин ба Оюун ухааныг програмчлах нь”  (Computing Machinery and Intelligence) хэмээх судалгааны бүтээлээ танилцуулжээ. Энэхүү судалгаанд тэрээр машин, комьпютерт хэрхэн хиймэл оюун ухаан суулгах талаар нийтэлжээ.

Тэрээр Тюрин Машин гэх онол дэвшүүлсэн бөгөөд уг онолдоо математикийн онол ашиглан хэрхэн тооцоолох, машинд зориулж програмчлах талаар дурджээ. Хиймэл оюун ухаан гэдэг нэр томьёог 1956 оноос хойш олон хүн судлах болсон бөгөөд ихэнх нь компьютер програмчлалын суурьтай болсон байна.

Алан Тюринг :

“Хэрэв хүмүүст комьпютерыг ухаантай гэж итгэтэл ятгаж чадвал компьютер ухаантай болох боломжтой! ” гэж хэлжээ.

Улмаар энэ онолоо батлахын тулд Тюринг Тестийг (Turing test) анх зохиожээ. Хамгийн гол асуулт нь:  “Машин сэтгэж чадах уу ? ” гэсэн асуултад хариулт хайж байв.

Source: https://images.app.goo.gl/btMdWwQ7M2v1M3mM6

Тюринг тестэд хэрэв хүн компьютер хоёроос яг ижил асуулт асуугаад хэрэв хүн эсвэл машины хэн нь ч ялгагдахааргүй сайн хариулж байвал компьютер ялсанд тооцно гэж үздэг байна.

Ийнхүү ухаалаг компьютер гэж юу болох ирээдүйд бид түүнээс юуг хүсэж байгаа талаар олон 100 судалгаа, дэвшил өдий хүртэл гарсаар байна.

 

Капча гэж юу вэ?

Та бидний сайн мэдэх зарим цахим вебсайтыг хэрэглэхэд компьютер хүн хоёрыг ялгахын тулд зурагт капча (captcha) хэрэглэдэг билээ. CAPTCHA гэдэг нь “Completely Automated Public Turing test гэсэн үгийн товчлол юм.

Source: https://www.pandasecurity.com/mediacenter/panda-security/what-is-captcha/

Хиймэл оюун ухаан хөгжлийн үе

1957-с хойш онуудад хиймэл оюун ухаан хөгжлийн эрч хүчээ авч эхэлжээ. Энэ үед компьютер дата хадгалдаг сануулах ойтой болж хөгжиж, улмаар улам хүчтэй, хурдтай хямдхан болж эхэлжээ.

Элайза компьютер програм

Доорх жишээнд Элайза компьютер програм сэтгэл судлаачыг дуурайн бүтээгдсэн бөгөөд жинхэнэ хүнтэй харилцан ярьж байгааг харж болно.

 

 

Доорх видеонд Алис ба Элайза 2 чатбот програм хоорондоо харилцаж байна.

 

Шатарчин Каспаров ба Компьютер – Дийп Блүе

Source: https://images.app.goo.gl/qDzG3GAZzeqr6auB8

Анх компьютерыг тусгай програмчлал, датаны тусламжтайгаар шатар тоглуулж сургаж улмаар хүнийг хождог болсноос эхэлсэн байна. 1997 онд IBM компанийн зохион бүтээсэн супер компьютер – Дийп Блүе (Deep Blue) дэлхийн аварга шатарчин Каспаровтой шатар тоглоод ялжээ.

Кисмет Робот

Кисмет роботыг 1990-д онд Масашутын Технологийн Их СургуулийнДоктор Синтиа Бриазийл (Cynthia Breazeal)  бүтээсэн бөгөөд, уг роботыг бүтэн биеэр нь биш зөвхөн толгой хэсэг нь хийжээ. Кисмет робот нь хүний сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлж чаддаг; хүнтэй ойр зуур харилцан ярилцдагаас гадна түүнийг жоохон хүүхэдтэй ярилцаж байгаа мэт сургаж байгаагаар төсөөлөн роботын харилцах чадварыг сайжруулж болно гэж үзсэнээрээ онцлогтой аж.

 

 

Хиймэл Оюун Ухааны Хэрэглээ ба Маркет, Аппликэшн-ууд

Өнөө үед манай дэлхийн олон оронд бизнес, е-коммерс, бизнесийн байгууллага, институцууд хиймэл оюун ухаан хөгжсөн чатбот, программуудыг өдөр тутамдаа ашиглаж байгаа билээ. Тухайлбал, банк харилцагчтайгаа холбогдоход, сэтгэл зүйч- чатбот програм, зочид буудалд зочид хүлээн авах робот гэх мэт.

Ийнхүү хүмүүсийн өдөр тутмын цаг их зарцуулагддаг зарим ажил, үйлдлүүдийг хэмнэж, ажилчдад зарцуулах зарлагаа хэмнэх, хүний гаргах  алдааг бууруулах зэрэг олон дэвшилтэт үр дүн гарч эхэлжээ.

Медиа, энтертаймант салбарт

Кино энтертаймант салбарт олон олон хиймэл оюун ухаант роботтой бас өөр өөр гадаад хэлбэртэй дүрүүд гарч ирсээр байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд эрч хүчээ улам авсаар байна. Мөн видео тоглоом чухал байр эзэлж байна. Тухайлбал, та бидний сайн мэдэх Терминатор кино, Оддын Аялал зэрэг кинонуудыг нэрлэж болно.

 

Терминатор (Terminator) 1984

Source: https://images.app.goo.gl/ZTf2ZpjPSdcRshyV7

 

Оддын Аялал (Star trek)

Стар Трек телевиз-н цуврал драмд Дата гэх нэрээр дүр бүтээсэн хиймэл оюун ухаант робот 2338 онд Омикрон хөлгөөс амьд гарч олдсон.

Source: https://images.app.goo.gl/wKbm5mDqhM3bqA1y6Source:

 

“Хиймэл Оюун Ухаан” кино

Source: https://images.app.goo.gl/kE55DuARpXdhCcXX6

2001 онд бүтээгдсэн АНУ-н уран зөгнөлт “Хиймэл Оюун Ухаан” нэртэй кинонд бяцхан робот хүүг хайрлах сэтгэлтэй програмчилсан бөгөөд түүний болон жинхэнэ эцэг эхийн хоорондын харилцаа, тулгарч буй сорилтыг харуулжээ.

 

Боловсролын салбарт

Боловсролын салбар бас орчин үетэйгээ хөл нийлэн хиймэл оюун ухааны технологийг сүүлийн үед хурдтай ашиглаж байна. Суралцагчиддаа мэдлэгийг үр дүнтэй, шуурхай түгээх үүднээс олон төрлийн апликешнийг хэрэглэж байгаа. Жишээ болгон дурдвал,  суралцагч бүрийн сурах арга, үйлдэл мөн өмнөх мэдлэгийн төвшинд тулгуурлан ганцаарчилсан сургалтын материалаар  хангах бүрэн боломжтой. Ингэхийн тулд хиймэл оюун ухаан, автомат – суралцагч (machine learning) технологийг илүү ашиглана.

Улмаар ирээдүйд хуучны цаасан хэвлэлттэй сурах бичиг, олон нийтэд хандсан нэгдсэн цогц сургалтын материалууд ашиглахаа болино гэж ойлгож болно. Ихэвчлэн ухаалаг мэдээлэл, контент цахим хэлбэрээр авна гэсэн үг.

Мөн сургалтын материалаас гадна хиймэл оюун ухааны тусламжтай дуу хоолойгоор туслагч програм ашиглан суралцагчдад хоорондоо харилцах, бүрэн ойлгоогүй материалыг улам гүнзгийрүүлэн судлах, санал зөвлөгөөгөө солилцох орчинг бүрдүүлж өгдөг байна.

 

Дуу хоолойгоор туслагч програм (Voice Assistants)

Суралцагч нар Alexa (Amazon), Home (Google), Siri (Apple), and Cortana (Microsoft) зэрэг дуу хоолойн программуудыг өргөн ашиглаж байна. Уг туслагч аппликешн нь хувийн туслагч шиг ашиглагдах бөгөөд ирээдүйд багшийн үүргийг гүйцэтгэх ч боломжтой аж.

Мөн  хиймэл оюун ухааны технологи нь суралцагчдын мэдлэгийн төвшинг ухаалаг тест, үнэлгээний апп-р шалгаж, зохих тайлбарыг өгөх боломжтой болжээ.

Ирээдүй гэдэг нь тийм ч холын зүйл биш болсныг олон улсад хэрэгжиж буй хиймэл оюун ухаант роботуудын хөгжлийн хурд нотолно. АмазонАлибаба гэх мэт компаниуд роботын тусламжтайгаар аль хэдийнээ олон хүний ажлын байрны зардлыг хэмнээд байна. Тухайлбал Okado online supermarket -д хэдэн 1000 роботууд хүнсний бүтээгдэхүүн ялгаж хайрцаглаж байна.

Okado online supermarket

 

Робот ажилчид  машин бүтээж байна.

Source: https://images.app.goo.gl/afboA5zKXNNMhsKeA

Эрүүл мэндийн салбарт

Хиймэл оюун ухаан эрүүл мэндийн салбарт илүү хүрээгээр хөгжин ашиглагдаж байна. Тухайлбал өвчний онош тодорхойлох, робот мэс ажиллагаа, шинээр эм нээж олох зэрэг секторуудад хөгжиж иржээ.

AI-роботууд өвчтөний өмнөх онош, эрүүл мэндийн түүхийг ажиглан, оношилж, мэс заслын ажиллагаанд тохирсон эмчилгээнд тусалдаг байна. Хамгийн түгээмэл систем бол АНУ-д бүтээгдсэн, Да Винчи Мэс Засалч Робот юм. Доорх видеонд усан үзэм жимсэнд ажиллагаа явуулж байгааг харж болно.

Ирээдүйд AI-роботууд өвчтөний тухай улам их мэдээлэлд суралцаж эмч нарын ажлын ачааллыг улам их хөнгөвчлөх нь тодорхой.

 

Банк санхүүгийн салбарт

Source: https://www.usmsystems.com/wp-content/uploads/2019/11/AI-accounting-finance-blog-min.jpg

Хиймэл оюун ухаан технологи банк санхүүгийн салбарт хурдацтай хөгжсөөр байна. Санхүүгийн ажилтнуудын хамгийн их цаг зарцуулдаг, олон давтамжтай ажил үүргийг хөнгөвчилж автоматжуулснаар AI-роботууд болон системүүд олон 1000 ажлын байруудыг цөөрүүлэхээс гадна улам нь үр дүнтэй болгох нь дамжиггүй.

Тухайлбал, төлбөрийн нэхэмжлэл, хэрэглэгчдийн татвар, санхүүгийн байдалд үнэлгээ оноо автоматаар өгөх, банкны ажилтнуудын оролцоогүйгээр зээл олгох, хариу өгөх, бүх хэрэглэгчдийн санхүүгийн орлого зарлага, шижигтэй тохиолдлыг автоматаар илрүүлэх зэрэг олон үйлдлийг хөнгөвчлөн бидний өдөр тутмын амьдралыг хялбаршуулж байгаа билээ.

Энэ мэтчилэн машин их хэмжээний дата мэдээллийг боловсруулж анализ хийн, датанаас суралцаж хөгжиж байдаг байна.

Ирээдүйд хиймэл оюун ухаан, робот хүнээс илүү сэтгэж, асар хүч чадалтай болох нь тодорхой.

 

Доорх линкүүд дээр дараад хиймэл оюун ухааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч уншаарай!

 

Линкүүд:

Deep Blue Vs Kasparov:    https://theconversation.com/twenty-years-on-from-deep-blue-vs-kasparov-how-a-chess-match-started-the-big-data-revolution-76882

 

Timelines of AI:  https://www.livescience.com/47544-history-of-a-i-artificial-intelligence-infographic.html

 

Кисмет робот

http://news.mit.edu/2001/kismet

http://www.ai.mit.edu/projects/sociable/baby-bits.html

 

Хиймэл оюун ухаан:    https://mn.wikipedia.org/wiki/Хиймэл_оюун

 

Хиймэл оюун ухаанД хийхгүй зүйл гэж алга:

https://unread.today/c/760