Сансар огторгуйн нууцийн үндсэн асуудлын нэг хэсэг болох хар матер, “бурханы бөөм”-н тухай энд товч өгүүлэх болно. Хар материйн “нууц”-г нээвэл бидний оршин байгаа, сансар огторгуйн учир битүүлэг үзэгдлийг тайлбарлах ач холбогдолтой юм.
Үнэндээ бид сансар огторгуйн 5%-г л харж, судалж байна. Ийм өчүүхэн “мэдлэг”-р аварга том ертөнцийг тайлбарлах боломжгүйг юуны түрүүнд ойлгох хэрэгтэй. Энэхүү 5%-нь бидний мэддэг энгийн материас бүрддэг бол 21% нь хар матери, 74% нь огт мэдэгдэхгүй байгаа хар энерги юм
Хүн төрөлхтөн сансар огторгуйг эртнээс судалж ирсэн байдаг. Харин зөвхөн XX-р зууны эхний хагаст хийгдсэн нээлтүүд, 2-р хагаст хийгдсэн ШУ-ны агуу тэрсэлтүүдийн үр дүнд энэхүү нууцлаг асуудлыг тайлбарлахад тун дөхөж очжээ.
Орчин үеийн эрдэмтдийн таамаглаж байгаагаар хар матери нь орчлон ертөнцийг “барьж тогтоох” үүрэг гүйцэтгэдэг бол хар энерги нь улам бүр тэлж сарниж байгаа ертөнцийн сарнилыг хурдасгах үүрэг гүйцэтгэж байгаа бололтой. Юуны түрүүнд тэрхүү харагддаггүй, хэмжигддэггүй “матери”-г оршин байгаа эсэхийг яаж мэдэх вэ? Материйнх нь таталцлын шинж чанарыг ажигласнаар хар матери оршин байдаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг
Хигссын бозон – Бурхны бөөм
Квант механикийн үндсэн асуудал болох “бүх зүйлс материас бүрдэнэ” гэх онолыг одоо бүгд мэддэг болсон. Тэдгээр нь кварк, лептони тэргүүтэй 16 төрлийн бөөмсөөс тогтдог бөгөөд бүгд оршин байгааг бодит байдалд баталсан байдаг
Peter Higgs – Nobel Prize in Physics 2013
Их тэсрэлтийн үед Хигсс бозон үүссэн гэж үздэг бөгөөд энэ нь бусад эгэл бөөмтэй харилцан үйлчлэлд орсноор тэдгээрийн хөдөлгөөнийг сааруулах болжээ. Масстай болсон бөөмс харилцан нэгдэж, хэлбэржих замаар од гариг, улмаар амьдрал үүсэх нөхцөл бүрдсэн хэмээн үздэг болсон байна. Эрдэмтэд их тэсрэлтийн дараах нөхцөлийг зохиомлоор үүсгэж, онолын хувьд тодорхойлсон боловч бодит байдалд хараахан илрүүлж чадаагүй байсан Хигсс бозоныг “барьж авах” туршилт хийсэн байна. Учир нь Хигссийн бозоныг судалж чадвал хар материйн талаар ойлголттой болох юм
Big Hadron Gollider – Аддроны агуу коллайдер
Европын цөмийн судалгааны байгууллагын эгэл бөөмсүүдийг судалдаг тусгай лабортори гэж ойлгож болно. Энэхүү лаборторид бөөмсийн хурдасгуур, агуу тэсрэлтийн зохиомол хувилбар, хар матери, хар энергийг судалдаг байна. Энэхүү коллайдерт гэрэл уургалан татаж масстай болгодог гэх “Бурханы бөөм”-г 2013.07.03-нд нээжээ. Энэхүү үйл явдал нь физикийн салбараар тогтохгүй сансар огторгуй судлалд чухал нээлт болсон бөгөөд орчлон ертөнийн үүсэл гарал, хар материйн судлалд чухал нээлт болсон юм.
Хар материйн судалгаа үргэлжилж байна. Эрдэмтэд Хигссийн бозон шиг “шинж чанартай” бозон дор хаяж 5 байх ёстой гэсэн таамаглал дэвшүүлсэн байдаг бөгөөд хэрэв зорилгодоо хүрвэл хар материйг бүрэн тайлбарлаж чадах юм.