Энэ удаад зохиомол цөмийн гинжин урвалын талаар өгүүлэх болно. Байгальд цөмийн урвал явагддаг хэдий ч хүн энэхүү урвалыг зохиомлоор явуулж чаддаг болсноор бидний оршин байх дэлхий орвонгоороо өөрчлөгдсөн юм.

Байгалийн цөмийн гинжин урвал

Дэлхийг гэрэл дулаанаас хангаж байдаг зүйл бол манай нар билээ. Тэгвэл нар яагаад ийм халуун байдаг вэ?  хариулт нь наран дээр байнгын цөмийн гинжин урвал явагдаж байдаг ажээ. Тэндхийн дундаж температур 1,5 сая градус халуун байдаг байна.

Зохиомол цөмийн гинжин урвал

Хүн төрөлхтөн зохиомлоор цөмийн гинжин урвал явуулж чаддаг болноор түүнээс ялгаран гарах асар их энергийг “ямар нэгэн”  зүйлд ашиглаж болохыг бодож олжээ. Анхны цөмийн задралын эцэг нь Н.Боор юм. Тэрээр М.Планкын таамаглалыг Резерфордын цөмийн загварт хэрэглэж 1913 онд Боорын цөмийн загварыг гаргаж авсан байна. Цөмийн задрал нь 6 төрлөөр задардаг байна.

Лео Силард (1898-1964) Leo Szilard

Унгарын физикч Лео дэлхийн 1-р дайны дараа Берлинд очиж физикийн чиглэлээр суралцаж улмаар докторын зэрэг хамгаалсан ба институтад ажиллах явцдаа Эйнштэйнтэй хамтран ажиллаж дотно найзууд болсон байна. Тэрээр 1933 онд цөмийн гинжин урвал гэх зүйлийг онолын үүднээс анх удаа тайлбарлажээ. Цөмийн урвал явагдах үед бий болох сул нейтрон нь цааш өөр нэг атомыг мөргөж дахин сул нейтрон үүсгэх замаар гинжин урвал үргэлжлэх боломжтойг анх боловсруулжээ.

Роберт Оффенхаймер (1904-1967)

1904 онд Нью-Йорк хотод цагаач еврейн гэр бүлд төрсөн бөгөөд Харвардын их сургуулийг төгсөж улмаар Английн Кембриджийн их сургуульж үргэлжлүүлэн суралцжээ. 1925 оноос Английн Кавандешийн лабораторид атомын судалгаагаа эхлүүлсэн байна. Тэрээр квант механикын онолд тодорхой үүрэг гүйцэтгэсэн “Оппенхаймерын арга”-г боловсруулжээ. 1933 онд Германд нацист нам засгийн эрх авахтай зэрэгцэн Европын бараг бүх эрдэмтэд АНУ-д цагаачлан очсон байдаг. Эйнштэйн, Н.Боор, Оппенхаймер, Шрёндингер, Л.Силард гэх мэт.

Манхаттен төсөл – Manhattan Project

Дэлхий ертөнц дайны байдалд орж дэлхийн 2-р дайн эхэлсэн даруйд 1939 онд Манхаттен төсөл эхэлсэн юм. Цөмийн энергийг цэргийн зориулалтаар ашиглах зорилготой төсөл гэж ойлгож болно. Тус төслийн удирдлагчаар Р.Оппенхаймер ажилласан юм. Төслийн гарааны төсөв 6000 доллар байсан бол дайн дуусах үед тухайн үеийн ханшаар 2 тэрбум ам.долларын буюу асар их төсөвтэй лут том төсөл болон хувирсан байв. Анхны зохиомол атомын цөмийн гинжин урвалыг АНУ-н New Mexico мужийн Аламогордо дахь полигонд 1945.07.16-нд хийжээ

Цөмийн бөмбөгийн анхны дэлбэрэлт цэргийнхэн төдийгүй шинжлэх ухааны мэргэжилтнүүдийг алмайруулжээ.  Энэ үеэр Р.Оппенхеймер Энэтхэгийн «Бхагавадгита» туульсын «Би үхэл таригч болж ертөнцийг сөнөөнө» гэсэн алдарт ишлэл санаанд нь орсон талаар хожим дурссан байдаг. Цэргийн зориулалтаар атомын бөмбөгийг хэрхэн хэрэглэж ямар гамшиг тарьсныг бүгд мэднэ. Уг нээлтээс хойш илүү хүчтэй халуун цөмийн буюу устөрөгчийн бөмбөгийг H-Bomb (hydrogen) ийг бүтээх явц эхлэв.

H-Bomb – Hydrogen bomb

H-Bomb-н урвалыг үүсгэхийн тулд гарааны асар их эрчим хүч шаардлагатай. Тиймээс ийм төрлийн бөмбөг дотор атомын бөмбөг (A-Bomb) багтдаг гэж ойлгож болно. Урвал үүсгэхийн тулд эхлээд атомын бөмбөг нь дэлбэрч устөрөгчийн бөмбөгийг идэвхжүүлдэг байна.

Н.Боортой хамтран ажиллаж байсан Эдвард Теллер 1935 онд Нацистуудаас дүрвэн Европоос АНУ-д нүүн ирсэн байна. Тэрээр изотермийн тэгшитгэл ашиглан гадаргуугийн физик, химийн ажилд ихээхэн хувь нэмэр оруулсан байдаг. Э.Теллер Манхаттен төсөлд Р.Оппенхаймертай хамтран ажиллаж атомын бөмбөг бүтээлцжээ. Тэрээр илүү хүчтэй устөрөгчийн бөмбөг бүтээх санаагаа илэрхийлж дайны дараа идэвхтэй ажиллаж халуун цөмийн загварыг гарган авчээ.

Туршилт

1952.11.01-нд Номхон далайн Маршаллын арлууд дээр “Mike” нэртэй анхны устөрөгчийн бөмбөгийг туршсан байна. Анхны атомын бөмбөг 15 килотонн хүчтэй байсан бол энэхүү устөрөгчийн бөмбөг 10,4 мегатонн буюу 700 дахин хүчин чадал нь өсчээ.

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн хүчтэй ус төрөгчийн бөмбөгийн туршилтыг Зөвлөлтүүд 1961.10.30-нд хийжээ. Царь нэртэй энэхүү устөрөгчийн бөмбөг нь 58 мегатонн хүчтэй байсан бөгөөд дэлхийн 2-р дайнд ашиглаж байсан бүх тэсрэх бөмбөгнөөс 10 дахин хүчтэй юм.

Бөмбөгийг газарт бус агаарт дэлбэлэхээр төлөвлөж тэсэлсэн бөгөөд газраас 4 ,000 метрийн өндөрт дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтын хүч 64 км өндөрт хүрсэн бөгөөд энэ нь дэлхийн агаар мандалын дээд давхарга буюу стратосферт хүрсэн гэсэн үг юм.