Хавчигдаж хэлмэгдсэн хөөрхий жүүдүүд араб пластинчуудаас газар гуйж очсоноос хойш ч зовлон түгшүүр нь дууссангүй.
Хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь манайх гэсэн өөдгүй муухай зан гаргаж байна гэж ойр орчмын араб угсаатнууд үзсэн тул барын зулзагыг бага дээр нь дарж авахаар бөөнөөрөө үгсэн тохирч жүүдүүдийн жижигхэн улс руу цэрэглэн дайрав.
Яг нарийндаа бол туурга тусгаар улс байгуулж чадаагүй л болохоос жүүдүүдийн эртнээсээ амьдран суусаар ирсэн нутаг нь уг нь мөн л дөө.
Жүүдүүд гэгч адтай хүмүүс өөрсдийн төр улс нь жижигхэн боловч, ер нь бүр байхгүй байсан ч амьдран суусан улс үндэстэн бүрийнхээ нийгэм эдийн засаг, боловсрол шинжлэх ухааны дээд хэсэгт яаж ийгээд шургалан ордог авьяастай юм.
Гэхдээ үнэхээр ч ухаантай хүмүүс мөн л дөө, хамгийн наад захын жишээ гэхэд л агуу Эйнштэйн, баян Билл Гэйтс, миний шүтдэг Нууц материалууд киноны Дэвид Духовны гээд л.
За, хадуурахаа больё. Ямар ч гэсэн тэгээд шинэ тулгар Израиль улсын ойр хавийн араб угсаатан улсууд хамтарч цэрэглэн дайрав, шинэ жижиг даварсан улсыг арчаад хаяна гэдэгтээ ч итгэлтэй байв.
Гэтэл дээр хэлсэнчлэн томоохон гүрнүүдийн нийгмийн дээд давхаргад битүү шургалсан эрх мэдэл бүхий жүүд үндэстнүүд бүх барууныхан болон тухайн үеийн атмаан ЗХУ -н туслалцаа оролцоог жижигхэн Израиль дээр төвлөрүүлж чадав.
Өөрсдөө ч дэлхийн хамгийн том дайны зовлонг тултлаа үүрч давж гарсан хүмүүс, үнэхээр гаргууд дайчид болсон байв. Тэмээчин арабуудыг ниргээд гарчээ.
Есхөн өдрийн дайны үр дүнд шинэ тулгар Израиль арчигдах нь бүү хэл Голаны өндөрлөг гэх мэт газар нутгуудыг ч нэмээд эзлээд авлаа.
Үүнээс цааш тоглоомын дүрэм тодорхой болов, Израиль одоо хэлмэгдэгч хавчигдагч өрөвдөлтэй үндэстэн биш, харин ч дээрэнгүй түрэмгий дарлагч улс болжээ.
Үүнээс хойш жүүдүүд хөөрхий сайхан сэтгэлт пластинчуудад үнэхээр өөдгүй зан гаргасан даа, одоо ч тиймээрээ л байна.
Ингээд дарлагч гарч ирсэн бол эсэргүүцэгчид байж л таарна, харин эсэргүүцэгчидийг нухчин дарахын тулд хуягт танкийг ашигладаг нь хүмүүн төрөлхтний гашуун түүхээс тодорхой харагдна.
Одоо л үндсэн сэдэвтээ орж байна, ингэж Меркава гэгч танк бүтээгджээ.
Меркава танкны бүтэц шийдлүүдийг харахад л жүүд үндэстний онцлог мэдрэгднэ.
Барууны, НАТО -н танкнуудын ерөнхий хэв маягтай боловч ЗХУ -н танкуудын дэвшилтэт шийдлүүдийг бүрэн тусгасан.
70 шахуу тонн дэлхийн хамгийн нүсэр үндсэн байлдааны танк боловч ЗХУ -н угшилтай танкуудын адил гурван хүний экипажтай, автомат сумлагчтай.
НАТО, барууны танкуудаас хамгийн түрүүлж ийм шийдэлтэй болсон. Яагаад гэдэг нь тодорхой. Ямар ч хүчирхэг дэвшилтэт улсуудын адилаар ЗХУ, одоогийн ОХУ -н улстөр, шинжлэх ухааны дээд хүрээлэлд жүүдүүд битүү шургалчихсан байдаг.
Оросуудаас жүүдүүд маш сайн будаа иддэгийн сүүлийн жишээ нь Меркавагийн актив хамгаалалтын систем.
Реликт, Кактус гэх мэт актив хамгаалалтын систем нь дайсан этгээдээс ирж буй өндөр хурдтай биетийг илрүүлж, өөдөөс нь эсрэг цэнэг харваж устгадаг маш өндөр төвшний технологи юм. Бараг сумыг сумаар буудаж унагаж байна гэсэн үг.
Одоогоор барууны танкууд дундаас ийм технологи бүхий цорын ганц танк нь Меркава байна.
Бодит тулааны явцад актив хамгаалалтын систем үр дүнтэй ажиллаж, дайсны сумыг амдан устгасан анхны тохиолдол ч Меркавагийн нэр дээр бичигдсэн.
Меркава илүү халуун үйл явдалтай бүсэд, идэвхитэй нөхцөл байдалд ашиглагдаж байгаа тул иймэрхүү амжилтуудын эзэн болж байгаа нь ойлгомжтой.
Жүүд үндэстний бас нэг онцлог. Маш хурц сэтгэдэг.
Агуу Эйнштэйн ертөнц бол гурав биш, дөрвөн хэмжээстэй, цаг хугацаа бол дөрөв дэх хэмжээс, гарвитацын хүч бол тэр дөрвөн хэмжээст огторгуй дахь хонхорхой юм гэж хэлэхэд галзуугийн эмнэлэгт аваачаад хэвтүүлчих шахсан гэдэг.
Түүн шиг Меркава бол маш галзуу шийдэлтэй танк.
Одоогоор дэлхий дээрх бүх үндсэн байлдааны танкууд дунд Меркава ганцаараа урдаа мотортой шийдэлтэй. Ингэснээр хөдөлгүүр гэх метр орчим төмөр бүтээц өөдөөс ирж буй сумны эсрэг хамгаалалтад ихээхэн нэмэр болдог байна.
Түүнчлэн ардаа моторгүйн ачаар арагшаа шууд онгойх хаалгатай байх боломжтой болж. Арагшаа онгойх хаалгатай бол десант тээвэрлэж болно.
Тийм ээ, Меркава өөрийн экипажаас гадна десантын 4 цэрэг тээвэрлэж чадна!
Ийм чадвар функцтай өөр ямар ч танк одоогоор байхгүй.
Эцэст нь дүгнэж хэлэхэд аварга бие, хүнд жингээс бусдаар Меркава танканд ямар ч сул тал алга. Зүгээр л мангар том биетэй атмаан.