Абрамс бол одоогийн төвшинд зүгээр л жингээр зодсон танк.
Маш хүнд жинтэй, овор ихтэй. Тэр хэрээрээ хуяглалт сайн, дотоод чөлөөт зай экипажийн тохь тух сайн байх.
Гэвч галын хүч нь өөрөөсөө бараг гуравны нэгээр хөнгөн Т-90 гэх мэттэй ижил.
Механик сумалгаатай болохоор нэг минутад буудах хурдаар сүүлийн үеийн автомат сумлагчтай танкнуудаас хол хоцрох болсон. Абрамс ганц буудах хооронд эсрэг талын танк нь нэг буудаж алдаад, хоёр дахиа буудаж амжаад байвал Абрамсын амьд гарах магадлал асар буурна биз дээ.
Мэдээж компьютер электроник, онилгоо тооцооллын систем нь маш мундаг боловч сүүлийн 10-20 жилийн дэлхий дахины электроникийн үсрэнгүй хөгжил нь хаанахын ямар ч танкинд ийм чадварыг хямдхаан олгодог болсон байна.
Тухайн үедээ дэвшил болж байсан маш хүчирхэг газотурбин хөдөлгүүр нь арчилгаа их шаарддаг, ресурс багатай. Оросын Т-80 ч бас ийм концепци дээр суурилсан. Гэвч удалгүй практикт сайн биш нь нотлогдсон.
Газотурбин хөдөлгүүр нь овор жин багатай, өндөр хүчин чадалтай, түлш шатахуун голдоггүй, дуу чимээ бага гэх мэт үнэмлэхүй давуу талуудтай.
Гэтэл сүүлийн үеийн энгийн дизель хөдөлгүүрүүд хангалттай хүчтэй, овор жин ч бага болсон тул газотурбин хөдөлгүүрийн давуу тал алга болжээ.
Түүнчлэн газотурбин хөдөлгүүрээс гардаг асар халуун агаарын урсгал нь танкийн ард явган цэрэг нуугдаж явах боломжгүй болгодог. Уг нь сонгодог хуягт танкийн тактикийн номлолоор бол явган цэрэг танктай нягт хамтран ажиллах ёстой.
Хуяг хамгаалалтын хувьд овор жингээр зодсон Абрамс тухайн үедээ маш сайн байсан боловч технологи хөгжиж динамик хамгаалалт, актив хамгаалалт сайжрах тусам цаг үеээсээ хоцрох болжээ.
Сүүлийн үед Абрамсуудад арай гэж нэг юм динамик хамгаалалтын блокууд суурьлуулдаг болж. Гэтэл өрсөлдөгч оросын угшилтай танкнуудад бүүр актив хамгаалалтын системүүд стандарт болж иржээ.
Актив хамгаалалтын тал дээр Абрамс бол хов хоосон.
Ингээд тал бүр дээр Абрамс цаг үеээсээ ихэд хоцорсон байна.

Гэвчиг АНУ далайн цаадах өөрийн эх газар дээр дайсныхаа олон мянган танктай тулахгүй гэж тооцдог тул үндсэн байлдааны танкныхаа хоцрогдолд нэг их эмзэглэхгүй, харин далай давж байлдах нисэх хүчин, пуужинт зэвсэглэл, усан флотдоо гол анхаарлаа тавьдаг байна.