Хүн гэгч амьтан муухай юм болохоор халдварт өвчнөөр дайснаа алж устгах боломжийг аль эртнээс судалж эрэлхийлж эхэлжээ.
Түүхэнд мэдэгдэж буй хамгийн эртний баримт нь манай хүнд гарууд. Тахалтай тарвага дайсны цайзын хана хэрэм давуулж шидсэн гэдэг. Бүр үхсэн хүн шидсэн ч гэсэн давслалт байдаг.
Яг албан ёсоор цэрэг дайнд зориулан зэвсэг хөгжүүлсэн эхний оролдлого нь японы 731 -р анги гэсэн нэртэй төсөл. Энийг манайхан сайн мэднэ.
Бактер, шимэгч гэх мэт биологийн биетүүдийг тусгайлан үржүүлж хөгжүүлж дайсан дээрээ хаяж байсан.
Биологийн зэвсгийн сул тал нь үр дүнг яг таг тооцоход хэцүү. Амьд биеийн дархлаа маш нарийн механизм тул биологийн зэвсгийн хөнөөх чадвар шал өөр өөр үр дүн харуулдаг.
Дээрээс нь амьд биологийн биетүүд маш тансаг нөхцөл шаардна.
Дэлбэрэх бөмбөг дотор хийгээд цацчих аргагүй. Үхчихнэ.
Байндаа хүргэх систем нь их төвөгтэй. Салхины хурдыг тооцоолох, орчны температурыг тооцох гэх мэт.
Эдгээр шалтгаануудаас болоод японы биологийн зэвсэг тийм ч үр дүнтэй байгаагүй бололтой.
Ер нь тэгээд дээр хэлсэнчлэн хүн төрөлхтний хүчирхэг дархлааны систем хэдэн сая жил хөгжсөн. Харин биологийн зэвсэгчид тэр мундаг хөгжсөн дархлааг арай дийлэхгүй байгаа бололтой.
Говь Хянганд тулалдсан нь кинон дээр японы биологийн зэвсгийг арай л дэгсдүүлж үнэлсэн бололтой байдаг.
Орчин үеийн биологийн зэвсэг вирус дээр ихэвчлэн хөгжүүлэгдэх болсноор тодорхой нэг генийн эсрэг тохиромжтой зэвсэг бүтээх сайхан боломжийн тухай яригдаж эхэлсэн.
Гэвч даяршсан өнөөгийн дэлхий дээр өөрийнх нь найз нөхөд цэргүүд нөгөө устгах гэсэн гентэй байх нь элбэг.
Тэгээд ч нөгөө зэвсэг болгосон вирус мутацид орж хувьсаад хяналтаас гарч өөрсдийг нь хиаруулж ч мэднэ.
Ер нь маш барьцгүй зэвсэг. Яагаад гэхээр хүн төрөлхтөн байгаль эхээсээ илүү гарах болоогүй байна.