Орчин үеийн онол таамаглалын дагуу эсийн бодисын солилцоо бол дэлхий дээр үүссэн бололтой.
Харин генетикийн хувилалт сансраас ирсэн байж магадгүй. Хэтэрхий нарийн процесс. Тэгээд ч их амь бөхтэй. Сансраас буугаад ирэхэд асуудалгүй. Ийм нарийн бүтэц энэ жижигхэн гариг дээр үүсэх магадлал бага.
Ер нь хүний геномын ихэнх хэсэг нь вирус байдаг юм. Вирус гэдэг тийм л хүчирхэг.
Вирусын халдвар яаж тархдаг вэ гэвэл вирус амьд эс дээр ирж наалдаад
өөрийнхөө удамшлын мэдээллийг эс рүү копидчихдог юм.
Тэгээд тэр эс нь тэр генетикийн кодыг нь хувилаад эхэлнэ. Тэр бол вирус.
Харин энэ аюулаас яаж мултарч гарах вэ. Хүний дархлалын систем бол маш хүчирхэг арми. Гэхдээ хүний дархлалын систем шинэ гарч ирсэн дайсныг танихгүй. Тиймээс ийм шинэ дайсан гараад ирсэн шүү, барьж аваад алаад өгөөрэй гэж зааж өгөх хэрэгтэй.
Яаж шинэ өвчний вирусыг зааж өгдөг вэ гэхээр вакцин гаргадаг юм. Миаруулсан вирусыг хүний биед тарьна. Энэ бол вакцин.
Миаруулсан вирусыг барьж батирсан хүний дархлааны систем аюултай вирус ороод ирэхэд барьж аваад цөм шаадаг юм. Вакцины үүрэг энэ.
Хүн төрөлхтний дархлааны систем маш хүчирхэг. Тэр тусмаа хүйтэн нойтон Монголын дархлааны систем томуу томуу төст өвчний эсрэг бүр ч хүчирхэг болсон байх.
Ер нь хүн төрөлхтөн хэдэн сая жил оршин тогтноод амьдарч байна. Муусайн ганц жилийн ханиадны вирус бол гай л байна.