Анхны танк эсэргүүцэх залуурт пуужингууд гарч ирэх үедээ хурд багатай, хүн гараар удирдаж бай руу чиглүүлж онодог байв.
Удирдахдаа удирдлагын сигналыг пуужин руу маш нарийн утасаар дамжуулдаг байв.
Залуурт пуужин байндаа тусах хүртэл хэдэн зуу, хэдэн мянган метр ардаасаа нарийхан утас чирээд нисдэг гэсэн үг. Хүн төрөлхтний технологи ийм л төвшинд байж.
Ийм төрлийн анхны танк эсэргүүцэх залуурт пуужин бол ЗХУ -н Малютка.

Ийм төрлийн пуужин гарч ирэнгүүтээ маш их амжилт оллоо. Жишээлбэл Араб-Ирзайлын дайны үеээр энэ пуужингаар зэвсэглэсэн Египет явган цэргүүд бүтэн батальон шахуу дайсны танкуудыг хядаж орхилоо.
Хэзээ ч явган цэрэг танк хуягт техникийн эсрэг ийм их хүчирхэг тулалдах зэвсэгтэй байгаагүй юм.
28 Панфиловчуудыг эс тооцвол.

Гэвч ийм удаан нисдэг /100м/с орчим хурдтай/, урт утасаар удирддаг, байндаа тусах хүртэл нь маш анхааралтай удирдах шаардлагатай пуужинд маш том сул талууд байв.
Нэгдүгээрт пуужин хөөргөснийг дайсны зүгээс анзаарвал пуужин хөөргөсөн чиглэл рүү гал нээгээд л пуужинг удирдах боломжгүй болгочихно.
Хоёрдугаарт пуужингаас бултаж ч болно. Удаан нисдэг учраас.
Гуравдугаарт маш олон цагийн бэлтгэл хийсэн туршлагатай залуурч л байгаа найдвартай онох чадварыг эзэмшсэн байдаг. Дайсны танкуудаас айж үхэхээ шахсан сандарсан цэрэгт май ингээд бууд гээд пуужин өгөөд явуулбал амжилттай тулалдах магадлал маш бага.

Тэгэхээр нь зэвсэг бүтээгчдийн бодож олсон дараагийн арга.
Пуужин өөрөө өөрийгөө чиглүүлнэ. Өөрийгөө залуурдна гэсэн үг.
Электрон техник тухайн үед арай дээр хөгжсөн болохоор өөрийгөө залуурддаг электрон удирдлагатай пуужин илүү хурдан нисэх боломжтой боллоо. Эрхээбиш хүний тархинаас хамаагүй хурдан.
Гэвч асуудал байлаа. Бай нь хаана байгааг пуужин өөрөө яаж мэдэх юм?
Үнэндээ хүн төрөлхтөн AI технологийг дөнгөж саяхнаас л хөгжүүлж эхэлсэн.
Тухайн үеийн компьютер электроникийн төвшин өөрөө дайсны танкийг ялгаж харах хэмжээнд хүрээгүй байв.
Тиймээс байг нь хурц лазерын туяагаар зааж өгч, тэр лазер туссан цэгийг нь пуужин өөрөө хайж онодог аргыг зэвсэг бүтээгчид бодож боловсруулсан байна.

Одоо ч яг ийм аргаар байгаа онож устгадаг маш олон пуужинт зэвсгийг дэлхий даяараа ашигласаар байна. Танк эсэргүүцэх пуужин битий хэл ийм аргаар байгаа онодог том том далавчит пуужингууд ч бий.
Дуу чимээ болон дулаан ялгаруулалт, цахилгаан соронзон долгион ойлгох цацруулах байдлаар нь байгаа олж онох олон арга технологи байдаг. Гэвч дуу чимээ гаргахгүй, дулаан ялгаруулахгүй, цахилгаан соронзон долгионд ч нөлөө багатай бай өчнөөн олон байдаг. Жишээлбэл дайсны бункер бэхлэгдсэн галын цэг гэх мэт.
Иймээс хэн нэг нь лазераар байгаа зааж өгч пуужингаа чиглүүлэх нь илүү үр дүнтэй байдаг байна.

Нэг талд устгах сөнөөх зэвсэг хөгжиж байхад нөгөө талд тэрнээс хамгаалах аргыг хөгжүүлж байдаг нь жам ёс.
Ингээд тухайн үедээ хамгийн дэвшилтэт онилгооны систем болоод байсан лазерын онилгоог бусниулах технологийг ЗХУ -н зохион бүтээгчид бодож боловсруулсан байна.
Хамгийн анхны бөөнөөр үйлдвэрлэгдсэн тийм технологитой Үндсэн байлдааны танк бол Т-90.

Энэ хоёр дүрлийсэн нүд нь лазер, хэт улаан туяаны бусниулагч будлиулагч Штора систем.
Ер нь танк ч гэлтгүй дүрлэгэр нүдэнд бүгд л буснин будилдаг доо.