Уурхайн дэргэд цахилгаан станц бариад шууд тогоо дамжуулж болно. Тэгвэл түлшний тээврийн зардал хэмнэгднэ.
Гэхдээ дулааны цахилгаан станц, атомын цахилгаан станцад генераторыг эргүүлэхийн тулд дулаан зөөгч ажлын биеийг халаадаг. Тэр дулаан зөөгч ажлын бие гэдэг нь ихэвчлэн уур ус байдаг.
Термодинамикийн хуулиар ажлын биеийг буцаагаад хөргөх ёстой.
Үүний тулд ажлын биеийг хоёрдугаар контурын усаар хөргөнө. Харин халсан хоёрдугаар контурын усаа яах вэ? Бас л гадна агаарт хөргөөд хаячих юм уу?
Монгол Орос мэт хүйтэн оронд энэ халсан хоёрдугаар контурын усыг хот сууринг халаах төвлөрсөн дулааны системд ашигладаг.
Ингэснээс цахилгаан энерги үйлдвэрлэхэд түлшний шаталтын энергиэс алдагддаг 60-75% АҮК -н ядаж 30% -г нь төвлөрсөн дулаан хангамж болгоод ашиглачихаж байгаа юм.
Төвлөрсөн дулаан хангамж хэрэггүй дулаан оронд бол энэ 30% дулааны энергийг зүгээр хаячихна. Тэгээд зөвхөн цахилгаанаа л хэрэглэнэ.
Хоёрдугаар контурын усыг төвлөрсөн дулааны системд ашиглахын тулд л хот дотроо цахилгаан станц бариад байгаам л даа.