За сүүлийн үед ураны аюул гэж их яригдах болсон тул УРАН-ны талаар маш товч мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Уран бол байгальд байх метал юм. Ураны физик шинж чанар нь хүлэмжийн хий ялгаруулахгүйгээр бага хэмжээний материалаас асар их хэмжээний энерги үүсгэх боломж олгодог. Ураны изотоп нь (U235, U238) байгалиас олборлоход U238 буюу идэвхгүй изотоп 99%-г эзэлдэг.

Тэдгээр ураны хүдрийг олборлож боловсруулах үйлдвэрт бусад химийн элементээс нь салгаж шар нунтаг (U308, 99% цацраг идэвхгүй бодис) болгодог. Реакторт цөмийн задрал үүсгэж энерги гаргаж авахын тулд U235-г 4-5% хүртэл баяжуулах шаардлагатай, үүнийг бага баяжуулсан уран буюу LEU гэж нэрлэдэг. Өндөр хүчин чадалтай реакторуудад 5-20 хүртэл баяжуулсан уран шаардлагатай байдаг бөгөөд үүнийг өндөр агууламжтай бага баяжуулсан уран буюу HALEU гэж нэрлэнэ. Цөмийн зэвсэг хийхэд ураны баяжуулалт 90%-с дээш байх ёстой байдаг байна

Монгол улсад уран олборлолтийн шат дамжлагыг зурагт харууллаа. Энд ямар ч ураны баяжуулалт, цөмийн хуваагдал явуулдаггүй бөгөөд цацраг идэвхигүй бодисыг гадагш нь экспортолдог байна. Аа тийм, U-308 буюу шар нунтагийг “идвэл” хүний бие хордох нь ойлгомжтой бизээ