Одон орон, оддын айн талаар мэдлэгийг анх хүн төрөлхтөнд өгч, “Messier каталоги” буюу орчин үеийн одон орон судлаач, сонирхогчдын “цагаан толгой” болсон хамгийн их хэрэглэдэг бүтээлийг бүтээсэн эрхэмийн талаар өгүүлэх болно. Тэрээр 1730.06.26-нд Францын Лоррень хотод төржээ. Түүнийг 11 настай байхад нь эцэг нь өөд болж ядуу тарчиг байдал нь “боловсрол” эзэмших боломж олгосонгүй. Гэвч тэрээр маш сониуч хүүхэд байсан бөгөөд тэнгэрт гялалзан өнгөрөх сүүлт одыг сонирхон ажигласнаар одон оронд татагдах болсон байна.
Францийн одон оронч Joseph-Nicholas de l’Isle түүнийг дэргэдээ авч астраномийн шинжлэх ухаан зааж сурган, өөрийн ажилдаа туслуулах болсон байна. Чухам энэ үеэс Messier-н авъяас чадвар гялалзаж тэрээр одон орны түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн “Messier каталоги”-г хийж чадсан билээ. Тэрээр бүхий л амьдралаа тэнгэрт харагдах оддын бөөгнөрөлийг олж тогтоох, хаягжуулах ажлыг хийжээ. Анх 1758.08.28-нд сүүлт одуудыг хайж байхдаа Taurus одны дотроос жижиг үүлэрхэг зүйлийг олж эдгээр манантсан биетүүдийг сүүлт одтой андуурахгүйн тулд тэмдэглэл хөтөлж эхлэв.
Messier-н ажигласан обьектуудын хамгийн анхных болох Crab мананцарыг Messier-1 буюу М1 гэж нэрлэжээ. Тэрээр цааш обьект илрүүлэх бүрт М2, M3 гэх мэтээр дугаарлаж тэнгэр эрхэсийн чухам аль хэсэгт байрлаж буйг хаягжуулан тэмдэглэж явсан нь эцэстээ “Messier каталоги”-г үүсгэжээ. Messier каталоги –н 1781 онд нийтлэгдсэн бүтээлд М1-М103 хүртэл обьектыг бүртгэж хаягжуулсан байна. 1921-1966 оны хооронд одон орон судлаачид дахин 7 обьект нэмж илрүүлсэн бөгөөд түүнийг Messier-н дурсгалд зориулан М104-М110 хүртэл хаягжуулж бүртгэсэн байна.
Орчин цагт Хаббл телескопоор Messier каталоги-т тэмдэглэгдсэн оддын айг бүхэлд нь дурандаж маш тод гоёмсог зургийг авч тэмдэглэсэн байдаг. За ингээд Messier-н цагаан толгойг Хаблл дурангаар дурандсан зургуудыг дараах линкээр орж танилцаарай. https://www.nasa.gov/content/goddard/hubble-s-messier-catalog