Энэ удаад сүүлт одны талаарх ойлголтыг ярилцья. Сүүлт од нь тэнгэрийн эрхэс бөгөөд нарыг тойрох замдаа гарагуудын татах хүчний нөлөөнд автаж замаасаа соронзон орон, агаар мандалтай үрэлцэж гэрэл цацруулдаг байна. Сүүлт одны цөм нь хатуу биет бөгөөд толгой, сүүл хэсэгт хуваан авч үздэг. Мөн наранд ойртохдоо гэрэлтэж хурдан шатдаг ба сүүл нь заримдаа олон мянган км урт болдог ажээ. Манай нарны аймгийн сүүлт одууд нарыг тойрон эргэлддэг. Сүүлт одны бүтэц нь мөс, чулуу, төмрөөс бүтдэг байна.
Английн эрдэмтэн Исаак Ньютон математик аргаар сүүлт одууд нь тодорхой хугацаанд, тодорхой тойргоор нарыг тойрдог болохыг анх олж мэджээ. Сүүлт одыг наранд ойртох үед л харах боломжтой бөгөөд татах хүчний хуулинд бүрэн захирагддаг болохыг Ньютон бичиж үлдээжээ.
Галлейн сүүлт од
Одон оронч Эдмунд Галлей нь Исаак Ньютонтой найз, хамтрагч байсан бөгөөд бие биенийхээ ажлыг мэддэг дэмждэг байв. Галлей анх тэнгэр эрхэст байх нэгэн хачирхалтай сүүлт одыг ажиглаж мэдсэнээр тойрог замыг нь Ньютонтой хамтран гаргаж чаджээ. Энэхүү сүүлт одыг 1682 онд Галлей ажиглаж 1607 онд дэлхийн ойролцоо үзэгдсэн байна. Тэрээр одон орочдын тэмдэглэлийг шалгаж 1531 онд хамгийн сүүлд дэлхийтэй ойрхон зөрснийг олж тогтоосон байна. Галлей энэхүү сүүлт одыг 1758 оны сүүл, 1759 оны эхээр ойртон ирнэ гэж тэмдэглэжээ.
Сонирхолтой нь Charles Messier энэхүү тэмдэглэлийн дагуу 1758.12 сараас эхлэн ажиглаглалт хийсэн бөгөөд 1759.01.21-нд дэлхийн ойролцоо үзэгдэж нарыг тойрох тойрог замын хугацаа нь 76 жил байдаг гэх Галлейн судалгаа батлагдсан юм. Хамгийн сүүлд Галлейн сүүлт од 1986 онд харагдсан байна. Дэлхий дээр давтамжтай үзэгддэг Сүүлт Од нь ганцхан Галлейн Сүүлт од биш юм. 3 жил тутамд үзэгддэг Сүүлт од байхад 200 жилд нэг үзэгддэг Сүүлт Од ч бас байдаг. Эдгээрийн нэг нь Энке хэмээх Сүүлт од юм. Энке нь 40 сард 1 удаа Дэлхийн агаар мандалд харагдаад өнгөрдөг аж.
Манай нарны аймгийн сүүлт одод тийм ч олон биш бөгөөд тэдгээрийг ажигласан хугацаанд дөнгөж 1000 орчим сүүлт од бүртгэгджээ. 172 сүүлт од нь 200 жилд нэг удаа нарны хажуугаар нисч өнгөрдөг байхад олонх сүүлт од 3-9 жилд нэг удаа нисч өнгөрдөг ажээ. Нарны аймаг дахь сүүлт оддын зам хамгийн алс холын гариг болох Дэлхий вангийн тойрог замаар хязгаарлагддаг байна. Өөрөөр хэлбэл, дэлхийгээс нар хүртэлх зайнаас 40 гаруй дахин алсад байна гэсэн үг юм. Сүүлт одод нь ойрын хэдэн зуун сая жилдээ тойрог замаасаа ямар нэгэн байдлаар гажиж дэлхийд учруулахгүй юм.