За та бүхэндээ үргэлжлүүлэн нарны аймгийн Сугар гарагийн талаар товч өгүүлэх болно. Энэхүү гараг нь Нарнаас алслагдсан 2 дахь гараг бөгөөд дэлхийгээс 49,2 сая км, бидэнтэй хамгийн ойр орших хөрш гараг юм. Сугар гариг нь CO2, H2SO4 тогтсон агаар мандалтай. Хүхрийн хүчил нь дэлхийд шингэн төлөвт байдаг боловч Сугар гарагт хийн төлөвт оршино. Агаарын температур тогтмол +480°C,  татах хүч нь дэлхийнхтэй ойролцоо ба 1 өдөр нь дэлхийн 243 өдөртэй тэнцдэг байна.

Сугар гариг нь өглөө эрт, эсвэл нар жаргасны дараа тэнгэрт 2-3 цагийн турш харагддаг бөгөөд Монголчууд уг гарагийг “Үдшийн гялаан”, “Үүрийн цолмон” хэмээн нэрлэдэг. Сугар гараг нь дагуул саргүй, дэлхийгээс 10К дахин бага соронзон оронтой, буруу эргэлттэй цорын ганц гараг юм.

Венера хиймэл дагуул

ЗХУ нь 1957.10.04-нд Спутикийг хөөргөж дэлхийн тойрог замд амжилттай оруулж чадсанаар сансар огторгуйн шинэ хуудас нээгдсэн юм. Мөн амжилтгүй болж магадгүй гэж үзэн өөр нөөц хиймэл дагуул бэлтгэсэн байсан бөгөөд Спутник 2 гэж нэрлэн мөн оныхоо 11.03-нд хөөргөжээ.

Үүнээс хойш ЗХУ нь сансарт үнэмлэхүй ноёлох, ойрын гарагуудыг судлах үүднээс дэлхийд хамгийн ойр орших Сугар гарагийг судлах “Венера” төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Анхны Венера хиймэл дагуул 1961.02.12-нд хөөргөж 7 хоног сансарт аялж, 2 сая км алслагдсан байна.

Энэхүү үйл явдал нь хүн төрөлхтний хувьд гараг эрхсийг судалж болох юм байна гэдэг итгэл найдвар төрүүлж үүнээс хойш сансарын өрсөлдөөнд “хиймэл дагуул”-н шинэ эринг эхлүүлсэн юм. ЗХУлс нь “Венера” төслийн хүрээнд 16 хиймэл дагуул хөөргөж Венера-9 хиймэл дагуул нь 1975.10.22-нд Сугар гарагт амжилттай газардаж гарагийн анхны зургийг дэлхий руу дамжуулж хүн төрөлхтөн өөр гарагийн бодит зургийг харсан юм.

Өнөө цагийн мэдээллээр Сугар гарагт эрт цагт далай тэнгис байсан бөгөөд цаг агаарын эрс өөрчлөлт, нарны хэт ягаан туяаны радиатор гарагийн уур амьсгалын тэнцвэрт байдлыг алдагдуулж, ус их хэмжээгээр ууршиж алга болжээ” гэж дүгнэсэн байна.

Зураг: Сугар гараг дээр орших Maat Mons уулын 3D зураглал, болон Венера 11-с ирүүлсэн гадаргууны өнгөт бодит зураг

Гарагийг судлах түүхэнд нийт 43 удаагийн оролдлого хийгдсэн бөгөөд (Буд гарагийг судлах замд судалгаа хийсэн багтсан) ОХУ-29, АНУ-10, ESA-1, Япон-3 тус тус судалгаа хийжээ. 2010 оноос Япон улс энэхүү төсөлд нэгдсэн байна. Нийт 43 удаагийн оролдлгоос 25 оролдлого амжилттай болсон бөгөөд хамгийн сүүлд Японы Тошиба компанийн хийсэн IKAROS хиймэл дагуул 2010.05.20-нд хөөрч 5 ажил ажилласан байна.

Сугар гарагийн талаар товч зураглал

 

АНГАРАГ ГАРАГ

-За үргэлжлүүлэн Ангараг гараг болон түүнийг судлах судалгааны робатуудын талаар товч дурдах болно. Ирээдүйд энэхүү гарагт хүн төрөлхтөн хөл тавих нь цаг хугацааны асуудал бөгөөд энэ удаад гарагийг судлах судалгааны робатын түүх, ач холбогдлыг түлхүү дурдья

Сонирхолтой фактууд

-Ангараг нь 4,6 тб жилийн настай, дэлхийгээс 144,8 сая км алслагдсан, орбитоо тойрох хугацаа нь 687 өдөр, 1 өдрий  үргэжлэх хугацаа нь 24 цаг 37 минут. Татах хүч нь дэлхийн татах хүчний 38%, агаарын даралт 100 дахин бага, дундаж агаарийн хэм -63 С байна.

Ангараг гараг нь нарны аймгийн тиктоник хөдөлгөөнтэй 2 дахь гараг юм. Гарагийн хойд хагаст байх уулархаг Tempe Fossae хэсэгт тиктоник хөдөлгөөний ул мөр олдсон бөгөөд судалгаагаар маш удаан боловч байнгын идэвхтэй тектоникийн хөдөлгөөн болдог гэдгийг баталсан байдаг. Мөн энэхүү гарагт манай нарны аймгийн хамгийн өндөр “Олимп” уул оршдог бөгөөд 21,287 м өндөр,  харьцангуй залуу буюу 115 сая жилийн настай гэж судалгаагаар тогтоожээ

Хиймэл дагуул, робатууд

Анхны хиймэл дагуулыг ЗХУ-н Марс хөтөлбөрийн дагуу 1971.05.28-нд хөөргөсөн бөгөөд 1971.12.02-нд Ангарагийн гадаргуунд газардаж чаджээ. Гэвч ердөө 14,5 секунд орчим жирэлзсэн дүрс мэдээлэл дамжуулаад холбоо тасарсан байна.

Сансарын өрсөлдөөн хийж буй АНУ-ч зүгээр суусангүй. Viking төслийн хүрээнд Viking-1 хиймэл дагуулыг 1975.08.21-нд хөөргөж 1976.07.20-нд газарджээ. Энэхүү хиймэл дагуул Ангараг гарагт 2,307 өдөр ажиллаж түүхэн амжилт үзүүлжээ.

Ангарагийн анхны бодит зураг (Viking-1)

NASA-с 1996.12.04-нд Mars Pathfinder роботыг хөөргөж 1997.07.04-нд Ангарагт газардуулсан байна. Энэхүү робот нь уншигчдад танил буюу MARTIAN киноны гол дүр Ангарагаас нэгэн робот төхөөрөмжийг холоос зөөвөрлөн авчирч дэлхийтэй холбоо барьдаг. Тэрхүү роботын дүрслэл нь Mars Pathfinder юм.

Ангарагт газардаж байсан болон бүтэлгүй оролдогуудын товч:

Mars Curiosity Rover-Сониуч робот

2011.11.26-нд NASA-с Curiosity Rover-г хөөргөсөн бөгөөд 2012.08.06-нд Ангарагт газарджээ. Чухам энэхүү өөрөө явагч, хамгийн сүүлийн үеийн тоноглолтой судалгааны роботын тусламжтайгаар Ангараг гарагийн талаар судалгаанд шинэ нээлтүүд хийсэн юм.

Сониуч робот ажиллах хугацаандаа хагас сая гаруй зураг, видео, гарагийн гадаргууны бүтэц, агаарын мандал гэх мэт судалгаануудыг нарийвчлан хийжээ. Энэхүү роботын судалгаанаас хүн төрөлхтөн тус гарагт хөл тавьж чадах юм гэдэг итгэл найдвар төрүүлсэн юм.

Сониуч робат 2020.01 сарын байдлаар Ангараг гараг дээр 21,61 км газар аялсан байгаа бөгөөд гарагийн маш өндөр нягтралтай понарама зураг хүртэл авсан байна (1,8 тэрбум пикселтэй, 2gb хүртэлх хэмжээтэй) Доор линкээр үзэж, татаж авах боломжтой.

https://mars.nasa.gov/resources/curiositys-1-8-billion-pixel-panorama/?site=msl

 

Сониуч робат 2012.08.06-нд газардсан бөгөөд энэ талаарх сонирхолтой зураглал: