Мэдээллийн технологи сонирхдог залуустаа IT чиглэлээр мэдлэг боловсролоо дээшлүүлэх, мэргэжил сонгоход нь туслах үүднээс энэхүү нийтлэлээ бэлдлээ.
Ирээдүйд хүмүүс нэг бол компьютерийг удирдана эсвэл компьютерийн боол болно гэх хэлц гараад буй.
Ирээдүй гэдэг нь тийм ч холын зүйл биш болсныг олон улсад хэрэгжиж буй хиймэл оюун ухаант роботуудын хөгжлийн хурд нотолно. Амазон, Алибаба гэх мэт компаниуд роботын тусламжтайгаар аль хэдийнээ олон хүний ажлын байрны зардлыг хэмнээд байна. Тухайлбал Okado online supermarket хэдэн 1000 роботууд хүнсний бүтээгдэхүүн ялгаж хайрцаглаж байна.
Okado online supermarket
Мэдээллийн технологи ба комьпютерийн шинжлэх ухаан 2-н хоорондын ялгаа юу вэ?
Юуны түрүүнд IT (Мэдээллийн технологи) ба компьютерийн ШУ (computer science) хоорондын ялгааг товч ярилцая. Яагаад энэ талаар ярилцах ёстой вэ гэвэл энэ хоёр нэр томьёо нь өөр өөр утга агуулгатай, тиймээс мэргэжлээ сонгож байгаа залууст ойлгож судлах нь чухал юм.
IT гэж юу вэ?
IT-г жишээ болгон хурдны машины жолоочтой зүйрлэж болно.
Хурдны машиныг жолоодож байгаа жолооч бол чадварлаг жолооч зөвхөн машиныг чадварлаг унаж сурсан байдаг. Машиныг ямар эд материалаар, яаж хийсэн эсэх нарийн мэдээллийг үл харгалзан хэрэглэгч талаас нь хандан ашигладаг. Үүнтэй адил IT чиглэлийн мэргэжилтнүүд бэлэн програм, аппликэйшн хэрэглэж байгаа хэрэглэгч гэсэн утгаар ойлгож болно. IT бакалаврын зэрэгт компьютер нэтворк, техник хангамж(hardware), operating systems, database, бизнес нягтлан бодох програм зэрэг орно.
Компьютерийн шинжлэх ухаан гэж юу вэ?
Компьютерийн ШУ -г хурдны машиныг бүтээж байгаа инженертэй зүйрлэж болно.
Өөрөөр хэлбэл компьютерийн программист, аппликэйшныг бичиж, бүтээж байгаа гэсэн үг. Тухайлбал компьютер хэрхэн ажиллах, хэрэглэгдэж буй алгоритм ба программийн хэлүүдийг ашиглаж чаддаг гэсэн үг юм. Энэ талаас нь аваад үзэхэд техникийн талаас илүү чадвар, мэдлэг шаардагддаг байна. Компьютерийн ШУ-ны баклаврын зэрэгт математик, физик мөн программийн хэлүүд зэргийг түлхүү судалдаг.
2026 он гэхэд АНУ-д Bureau of Labor Statistics (BLS) -н мэдээлсэнээр комьпютер, IT чиглэлээр ажлын байр 13% р нэмэгдэх төлөвтэй судалгаа гарчээ. Энэ тоо нь бусад мэргэжлийн стастистиктай харьцуулахад хоёр дахин хурдтай аж.
IT бакалаврийн зэрэгт суралцвал доорх ангиудад орох боломжтой.
- IT Operations Management
- Infrastructure and Hardware
- Enterprise Application Support
- Computer Support Specialist
- IT Project Manager
- Network Administrator гэх мэт
Компьютерийн ШУ (computer science)-ны бакалаврийн зэрэгт суралцвал доорх ангиудад орох боломжтой.
- Mobile Application Development
- Introduction to Business Intelligence
- Advanced Cloud Computing Technologies
- Systems Software Developer
- Mobile Software Engineer
- Cloud Application Engineer гэх мэт
Монгол Улсын тухайд ерөнхий боловсролын сургууль төгсөж буй хүүхэд, залуус мэдээлэл, технологийн мэргэжлийг сонгон суралцах хандлага ямар байгааг сонирхон судалж үзлээ.
Манай улсад 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд их, дээд сургууль, коллежид суралцагчдын тоо 155,248 байснаас мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт 3,606 суралцагч байна гэх тоо гарчээ. Өөрөөр хэлбэл, нийт суралцагчдын 2.3 хувь нь тус салбарыг сонгон суралцаж байна. (ikon.mn)
Specialized Career Consulting /SCC/ компанийн Гүйцэтгэх захирал А.Азбаяр нэгэн ярилцлагандаа доорх мэдээлэлийг дурджээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон гадаадын байгууллагуудаас нийт нээлттэй 120 ажлын байрны захиалга ирээд байна. Эдгээр нээлттэй 120 ажлын байрнаас 45 нь буюу бараг тал хувь нь IT буюу мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын ажлын захиалгууд юм.
IT салбарын олон нээлттэй, хангалттай цалин, таатай ажиллах нөхцөлтэй ажлын байр байгаа ч үүнд тохирох хүнийг олоод компаниудад санал болгоё гэхээр хүн олдохгүй байна. Нэг үгээр хэлэхэд, Монгол дахь IT салбар боловсон хүчний хомсдолд ороод байна.
IT салбарт ажиллаж эхэлж буй шинэ төгсөгч нарт тавьдаг цалингийн санал бусад бизнес, хүний нөөц зэрэг салбарын ажилчдад тавьдаг эхлэх цалинтай харьцуулахад 2-3 дахин өндөр байдаг байна.
Мөн олон улсад хиймэл оюун ухаан, робот зэргийг оролцуулсан ажлын байр шинээр их бий болж, олон салбарт нэвтэрч байгаа тул логикийн хувьд бодоод үзвэл дэлхий дээр хамгийн сүүлд хиймэл оюун ухааны кодыг бичдэг IT инженерийн ажлын байр л үлдэнэ гэсэн яриа ч мөн олон улсад явж байна.
Аль чиглэлээр ямар ангид суралцах эсэх нь мэдээж тухайн хувь хүний сонирхол чадвараас шалтгаална. Тийм учраас хамгийн урт хугацаанд үлдэх ажлын байрны нэг гэвэл IT салбарын мэргэжилтнүүд байх болов уу.