2+

Хүн төрөлхтөн 20 дугаар зуунаас цахилгаан тэжээлийн үүсгэвэрийг нийтэд хүртээмжтэйгээр хэрэглэж эхэлснээр компьютер зохион бүтээгдэх урьдчилсан нөхцөл бүрджээ.

Энэхүү мэдээллээр орчин үеийн компьютер хэрхэн үүссэн, ямар үе шатыг дамжин өнөөгийн бидний хэрэглээнд нэвтэрсэн талаар судалж, орууллаа.

Электрон тооцоолон бодох машин буюу компьютерийг бүтээх анхны оролдлогууд олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон. Анхны орчин үеийн комьютерийн дизайныг Дэлхийн хоёрдугаар дайны дараахан 1946 онд АНУ-ын эрдэмтэн, зохион бүтээгчид бүтээжээ.

Тухайн үед комьютерэээр 1 секундэд 5000 үйлдэл хийж чадаж байсан нь хүний ой ухааны чадавхтай зүйрлэхээргүй дэвшилтэт тенхологи байлаа.
Гэвч  тухайн үед комьпютерийн овор хэмжээ том, үнэ өртөг нь өндөр байсан учраас олон тоогоор үйлдвэрлэх боломжгүй байжээ.  Иймээс сансар судлал, батлан хамгаалах гээд төрийн байгууллагуудад л тусгай зориулалтаар ашиглаж эхэлсэн түүхтэй.

Компьютерийн технологи барууны орнуудад ийнхүү хурдацтай хөгжсөөр 1983 онд “Compaq” маркийн компьютер худалдаанд гарч эхэлсэн нь энэ төрлийн бизнесийг тэргүүлж жилд 111 сая ам.долларын орлого оруулан дэлхийн персональ(хувийн, ганцаарчилсан ) компьютерийн үйлдвэрлэлд толгой цохиж байв.

 

Компьютерийн хөгжлийн үеүүд

1954 оноос хойш 20-д жилд мянгаад компьютерүүд зохиогдож хэдэн арван сая компьютерүүд хэрэглэгдэж байна. Компьютерийн хөгжлийн дүнд тэдний хурд багтаамж, санах ой, тооцоолох чадал асар их нэмэгджээ. Эдгээр хөгжлийн түвшнээс хамаарч хөгжлийн түвшинг 5 үед хуваан ангилдаг байна.

  • 1-р үе (1942-1955)-  Вакуум хоолой
  • 2-р үе (1956-1964)- Транзистор
  • 3-р үе (1965-1975) – Интеграл хэлхээ
  • 4-р үе (1975-2010) – Микропроцессор
  • 5-р үе (2010-) – Микропроцессор, Хиймэл оюун ухаан

Эдгээр үед компьютерийн техник хангамж болон программ хангамжийн онцгой дэвшлүүдийг дараах байдлаар дэлгэрэнгүй хүргэе.

1-р үе (1942-1955)- Вакуум хоолой

Анхны компьютерүүд овор хэмжээний хувьд нэг бүтэн өрөөг дүүргэх овор хэмжээтэй байсан бөгөөд өгөгдөл болон инструкциудыг хадгалах зориулалт бүхий хэлхээндээ вакуум хоолойг ашиглаж байжээ. Гэвч вакуум хоолой нь болхи том, хэт халдаг, бүрэн найдвартай электрон төхөөрөмж биш байсан тул асар их алдаатай үйлдэл гардаг байв.

Дараа нь соронзон цөмүүд нь санах төхөөрөмжийг хийхэд хэрэглэгддэг болж программчлал нь машин хэл дээр хийгддэг байв. Жишээлбэл, UNIVAC, ENIAC компьютерүүд. UNIVAC анхны хэрэглээний компьютер болон 1951 онд зарагдаж байжээ.

Вакуум хоолой

 

 

соронзон цөм

Glen Beck (background) and Betty Snyder(foreground) program ENIAC

1941 он- Конрад Зюс Z3 компьютер

Zuse Z3 replica on display at Deutsches Museum in Munich

1941 онд Герман Улсын инженер Конрад Зюс Z3 компьютерийг бүтээжээ. Уг компьютерийг анхны програмчлагдсан автомат дижитал компьютер гэж үздэг байна. 1943 онд дайны үед бөмбөгт өртөж устгагджээ.

1942 он Бомб компьютер

 

Military Enigma machine, model “Enigma I”, used during the late 1930s and during the war

Дэлхийн 2-р дайны үед Германы цэргүүд дотооддоо байлдааны тактик, нууц мэссэжээ “Энигма” машиныг ашиглан харилцдаг байжээ. Энигма машин хэмжээгээрээ бичгийн машин шиг хэдий ч шивж гаргадаг мэссэж нь жирийн хүмүүст тайлж уншихад хэцүү зөвхөн тусгай түлхүүрээр* тайлж уншигддаг байжээ.

Их Британи улсын математикч, Алан Тюринг ба Харолд Кинг толгойлж Энигма машины түлхүүрийг тайлж уншихаар анхны “Бомб ” машиныг бүтээжээ. Тэд Польш улсын код тайлагч Мариан Рэжэвскиийн (Marian Rejewski) үндсэн санаанд дээр тулгуурласан бүтээсэн байна.

Bombe replica, Bletchley Park, UK

 

1943-1945 Колоссус компьютер

A Colossus Mark 2 computer being operated by Wrens

Их Британи Улсын инженер Томми Фловэр (Tommy Flower) дэлхийн 2-р дайны үед Лоренз машинынууц кодыг тайлахын тулд 2500 вакуум тюбыг ашиглан бүтээгджээ.

 

2-р үе (1956-1964)- Транзистор

Компьютерийн 2 дахь үеийн хөгжилд вакуум хоолойг транзистороор сольсон  явдал хамаардаг. Транзистор нь унтраалга мэтээр ажилладаг бөгөөд гэрлийн унтраалга шиг ажиллах боловч ямар нэг хөдөлгөөн түүнд байхгүй.
Ингэснээр компьютерийн овор багасаж, нэг үйлдлийг микросекундэд гүйцэтгэх, олон мянган тэмдэгтийг хадгалах боломж бүрджээ. Ингэснээр компьютер үйлдвэрлэгчид илүү багтаамжтай, хурдтай  найдвартай,  халаалт өгдөггүй, жижиг оврын компьютерүүд хийх болжээ. Программууд нь машин болон симболик хэл дээр бичигдэж байв. Симболик хэл гэдэг нь компьютерийн команд болон өгөгдлийг дүрслэхэд хэрэглэдэг симбол тэмдэгтүүд юм.

Транзистор

 

 

 

 

 

 

 

Энэ үед анхны өндөр төвшний програмчлалын хэлнүүд бичигдэж эхэлжээ. Жишээлбэл, COBOL ба FORTRAN програмчлалын хэлнүүд зэрэг.

IBM 1620

 

 

 

 

Tradic

 

 

 

3-р үе (1965-1975)- Интеграл хэлхээ (integrated circuits)

3 дахь үеийн компьютерүүд нь интеграл хэлхээнээс бүрдэнэ. Интеграл хэлхээ гэдэг нь жижиг транзистор (Transistors ) -с бүрддэг ч 1000 дахин хурдтай юм. Улмаар комьютерүүд улам жижиг хэмжээтэй, хурдтай болж хөгжжээ.

Энэ үед компьютерийн бүхий л хэсгүүд оролт, гаралт, хадгалах, боловсруулах хүчин чадал нэмэгдсэн байгаа бөгөөд оролт гаралтын төхөөрөмжүүд нь телефоны болон бусад төхөөрөмжүүдээр дамжуулан хоорондоо холбогдох боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн дэлгэц нь телевизорын дэлгэцтэй адил болж, дуу хөгжмийг гаргах болж, түүнчлэн гаднаас тодорхой бага хэмжээний дуу оруулах боломжтой болж иржээ. Хадгалах багтаамжийн тухайд олон сая тэмдэгтийг хадгалах чадвар нэмэгдсэн.
Процессорын хурд секундээр хэмжигдэж, программын хэд хэдэн зааварчилгааг  зэрэг гүйцэтгэх болжээ. Программистууд нь өндөр төвшний хэлнүүд дээр объект хандалттай программчлал дээр программчлах болов. Энэ үед компьютерүүдын хэмжээ багасаж, үнэ нь хямдарч олон нийтийн хэрэглээнд зориулж үйлдвэрлэж эхэлжээ.

Интеграл хэлхээ(Integrated Circuits )

 

 

 

IBM sytem/370

 

UNIVAC 1100/80

UNIVAC AC 9000

4-р үе (1970-2010)-микропроцессор

4-р үед компьютер микропроцессор хэрэглэгдэж эхэлснээр илүү хүчирхэг, хурдтай болсон. Энэ үед гарсан томоохон дэвшил бол бие даасан санах ойг гаргасан бөгөөд энэ нь силиконоор чип-р (silicon chip) бүтээгдсэн байдаг. Компьютерийн хөгжлийн эхний үед (1945-1959) нэг компьютер нэг өрөөг дүүргэхүйц том хэмжээтэй байсан бол 4 дэх үед силикон чип алганд багтахуйц жижиг болон хөгжжээ.

Хамгийн том силиконоор чип (silicon chip) үйлдвэрлэгч бол Intel. Анхны intel 4004 чип 1971 онд үйлдвэрлэгдсэн ба улмаар компьютерийн CPU, санах ой, оролт/гаралтыг хэсгүүдийг нэг дор байрлуулан үйлдвэрлэж эхэлжээ.

Intel 4004

Microcircuits

1981 онд IBM анх удаа хэрэглэгчдэд зориулсан анхны компьютер худалдаанд гаргажээ. Мөн өдөр тутмын хэрэглээнд зориулж зөөврийн компьютерууд, төхөөрөмжүүд үйлдвэрлэгдэж эхэлжээ.

IBM Personal Computer with IBM CGA monitor (model 5153), IBM PC keyboard, IBM 5152 printer and paper stand. (1988)

IBM Model 5150

 

 

 

 

 

 

 

Техникийн хувьд гарсан энэхүү дэвшил нь компьютерийн программ хангамжийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм.

1984 онд Apple Macintosh компьютерээ танилцуулсан байна. Макинтош компьютер нь анхны хулгана, график интерфейстэй компьютер бөгөөд Моторолла 68000 микропроцессорыг ашиглаж бүтээжээ. Тухайн үеийн ханш $2500р худалдаалагдаж байжээ.

www.slideshare.net

 

5-р үе (Хиймэл Оюун Ухаан)

Source: www.datafloq.com

Энэ үеийн компьютер, машинуудын микропроцессор улам хөгжин хурдтай болохоос гадна хиймэл оюун ухааныг түлхүү туршиж, зарим нэгэн дэвшилттэй технологи гарч ирсээр байна. Жишээлбэл, дуу авиаг түлхүү ашиглан хэрэглэж байгаа. Тиймээс зарим үед компьютерүүдийг ярьдаг машин гэж нэрлэсэн тал ч бий.

Хиймэл оюун ухаан гэдэг ойлголтод паралел процесс болон суперкондактер чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл компьютерүүдийг хиймлээр аль болох ухаантай, сэтгэн бодох чадварыг  сайжруулахыг зорилго болгон ажиллаж байна. Компьютерүүд хүнтэй адил ярилцаж, шийдвэр гарган, хүний адил мэдэрч, ажиллаж чадах боломж тун ойрхон байж ч мэднэ. Үүний үр дүнд компьютер, технологи нь бидний өнөөгийн амьдралын салшгүй хэсэг нэгэнт болжээ.

Хэрэв та хиймэл оюун ухааны талаар улам илүү ойлголт авахыг хүсвэл, жишээлбэл “Ex Machina” гэдэг киног үзээрэй.

Ийнхүү ирээдүйд компьютерүүд квантын онол (quantum), молекул, нано технологи ашиглан улам хөгжих нь дамжиггүй.

www.robot.suanier.com

The IBM Blue Gene/P supercomputer “Intrepid” at Argonne National Laboratory runs 164,000 processor cores

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ашигласан материалууд:

https://btob.co.nz/business-news/five-generations-computers/

https://itcoursenotes.webs.com/IT%20Lec%201%20History%20of%20Computers.pdf

https://mtmsbilig.wordpress.com/2012/09/06/компьютерийн-үүсэл-ба-хөгжлийн-тухай/

https://www.cs.odu.edu/~tkennedy/cs300/development/Public/M06-HistoryOfComputersinEducation/index.html

https://www.computerhistory.org/timeline/computers/

https://en.wikipedia.org/wiki/ENIAC

 

 

2+